Албаны хувцаслалт

Өнгөний эрс тэс хослолоос зайлсхийх
Анхаарал татсан загвар залуу, гуалиг бүсгүйд зохидог болохыг санаж байх
Ногоон, шар өнгө, түүнчлэн хар торго нүүрийг цайвардуу болгодог.
Хүлээн авалтанд зориулсан эмэгтэй костюмыг бараан, бүр хар өнгийн эдээр хийдэг.
Коктейль төрлийн хүлээн авалтанд бараан өнгийн сайн чанарын эдээр хийсэн, урт моодны, урт ханцуйтай, захны зай багатай даашинз өмсдөг.
Yдшийн хийгээд баяр ёслолын даашинзыг цайвар болон бараан өнгийн эдээр гоёдог. Эмэгтэйн бие галбираас шалтгаалан ханцуйтай, ханцуйгүй, нуруу битүү, онгорхой байж болно.
Yдшийн урт даашинзтай гол төлөв баярын арга хэмжээнд, мөн театрт орж, концерт үзэж болно.
Гадаа болж буй арга хэмжээ, эсвэл коктель болоод цай уух төрлийн хүлээн авалтанд малгайтайгаа байж болох баг харин үдшийн арга хэмжээ, кафе, ресторанд малгайгаа тайлах ёстой.
Эмэгтэй хүн хүлээн авалт, үдэшлэг уулзалтан дээр аятайхан харагдахыг хүсвэл таазнаас дүүжилсэн гэрлийн дор зогсох, суухаас зайлсхий. Дээрээс туссан гэрэлд нүүрний үрчлээ тодордог ба гялалзсан туяатай зүүлт хатгуур, алмаасан ээмэг, өдрийн гэрлийн туяа нүүрний үрчлээс дарахад ямар ч нэмэргүй. Харин шаргалдуу, ягаавтар гэрлийн туяа таны царайг сайхан харагдуулдаг. Иймээс томоохон зоогийн газрын үдшийн гэрэлтүүлэг ширээний дороос гэрэлтдэг байна.