Хувцас болон тансаг үнэр

Мөн торго, мяндас, капронон эдээр хийсэн хувцсанд сүрчигний үнэр удаан тогтдоггүй учраас дээрх аргыг хэрэглээрэй.
Хувцсаа сэтгэл булаам гоёмсог үнэртэй байлгах хамгийн ядаргаатай арга бол хувцасныхаа шүүгээнд сүрчиг шингээсэн бяцхан ноосон даавуу байлгах юм. Ийм хувцас дур татмаар зөөлөн тансаг үнэрийг шингээсэн байдаг.
Хэрэв танд хувцас хадгалдаг үнэр сайт зандан авдар, зандан шүүгээ байхгүй бол дууссан сүрчигнийхээ шил савыг хувцасныхаа шүүгээнд орхиж ч болно.
Сүрчгээ сонгохдоо хувцасны хэв загвар, өөрийн нас, цагийн аястайгаа зохицуулахыг хичээгээрэй.
Та нэгэнт сүрчгээ сонгон авч чадсан бол чихний араар, эгэм, шилэн хүзүүний үстэй хэсгээр, хөхний хоорондуур, бугуй, тохойн хонхор, өвдөгний тахимаар түрхвэл зөвхөн үнэрээ л удаан барина.
Харин сүрчгийг венийн судас нэвт гэрэлтэн харагдаж буй тэр л хэсгээр түрхвэл уг сүрчиг зөвхөн таны хувийн өвөрмөц чанар, дурсамж болон анхилж чадна. Яг адилхан сүрчигнүүд тухайн хүнээс шалтгаалан өөр өөр үнэртэй болдгийн нууц нь энэ ажээ.
Сүрчгээ агаарт сүрчихэд бууж ирэх шүүдрэн дор нь зогсвол үнэр үсэнд жигд шингэнэ.
Та хүүхэн хүний дур булаам, ялдамхан үнэрээ өөрийн сонирхон таашааж буй хүндээ илүү ихээр мэдрүүлэн, түүний анхаарлыг нь татахын тулд салхи, агаарын урсгал, чийгшил сэнгэнэн үлээж байгаа тэр байрлалыг бусдаас түрүүлж эзлэх нь чухал.