ОХУ нефть бүтээгдэхүүний татварыг дахин нэмлээ

Мөн ОХУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-нд экспортын нефтийн бүтээгдэхүүний татварыг тонн тутамд 41.6 ам.доллараар нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаад, манайд нийлүүлэх шатахууны үнийг 20-95 ам.доллараар өсгөсөн юм. Yнийн энэхүү өөрчлөлтийг даган нефть импортлогч компаниуд шатахууныхаа ханшийг 4-22 төгрөгөөр нэмсэн.
Энэ шуугиан намжаагүй байтал ОХУ-ын Засгийн газар экспортын нефть бүтээгдэхүүний татварыг тонн тутамд 61.9 ам.доллар болгож дахин нэмсэн шийдвэрийг долдугаар сарын 17-нд гаргажээ. 20.3 ам.доллараар өссөн гэсэн үг. Yүнтэй уялдан шатахууны үнэ дахин өсөх вий гэсэн болгоомжлол түглээ.
Энэ талаар төр, засгийн хүмүүсийн бодлыг сонслоо. Yйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялгийн хэлтсийн дарга Д.Ганбаатар Наймдугаар сард татварыг өсгөх урьдчилсан мэдээлэлтэй байсан л даа. Дотоодын шатахууны үнэ хөдлөх эсэхэд хариу хэлэхэд эрт байна. Юм Трейд компани бензиний үнийг сая огцом нэмсэн тул одоо өсгөхгүй байж магадгүй гэв.
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга О.Даваасамбуу ОХУ экспортын бүтээгдэхүүний үнээ наймдугаар сард дахин нэмэх төлөвтэй байгаа. Гэхдээ шатахууны үнэ өсөхгүй гэж найдаж байна. Дотоодын зах зээлд худалдаж буй өнөөдрийн үнийг бууруулах талд бид чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээн дурдсан юм.
/Өнөөдөр, 2004., 07.21, 169/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button