Эвсэл Yндэсний эв нэгдлийн Засгийн Газрын хувилбарыг санал болголоо

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт энэ тухай хамгийн түрүүнд мэдэгдэхээр болсон байна. Эх орон-Ардчилал эвслээс долдугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл гаргаж зөвшилцөх санал анхлан тавьсан бөгөөд МАХН түүнээс хоёр хоногиин дараа бу юу 11-нд мөн тиим агуулгатай мэдэгдэл хийсэн билээ. Хаалттай хуралдаан 17.30 цагт өндөрлөж Ардчилсан намын дарга М.Энхсайхан өдөр тутмын сонинуудын сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
-Парламентад суудалтай намууд зөвшилцөж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлэх боллоо. Намууд ажлын хэсгээ байгуулсан уу?
-Хэвлэл, мэдээллээр л сонсогдоод байгаа болохоос намуудад хийсэн юм алга. Зөвшилцөх санаачилга анх МАХН-аас биш Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гарсан. Шинэ парламентын анхны чуулганыг эхлуүлээд манай эвсэл санаачилга гаргаж явуулсан. Үүнийг үйл хэрэг болгох л дутуу байна. Эвсэл УИХ-ын гишүүдийн түр бүлэг бай-гууллаа. Түүний хоёр дахь хуралдаанаар Үндэсний эв нэгдлиин Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийд-вэр гаргалаа. Намуудын дарга нарын хэмжээнд анхны уулзалтыг долдугаар сарын 22-ны морин цагт эхлүүлье гэсэн санал дэвшүүлж Эх орон-Ардчилал эвслийн удирдлага болох түр бүлгийн дарга миний бие болон дэд дарга С.Оюун, Б.Эрдэнэбат нарт үүрэг болголоо. Одоо Ардчилсан намын байранд очоод МАХН-ын дарга КЭнхбаярт гаргасан шийдвэр, уулзалтын товын талаар захидал бичиж хүргүүлнэ.
-Гадуур эвсэл Засгийн газраа, МАХН УИХ-аа авахаар ярилцаж байгаа талаар үг дуулдах болжээ. Үнэхээр тиим зүйл хийгдэж байгаа юу?
-Дэл сул яриа л байна. Намын удирдлагууд хоорондоо ярьж суугаагүй байж тиим зүйл яаж шийдэх вэ дээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар бол Монголд урьд өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл.
-Д.Бямбасүрэн гуайн эвслийн Засгийн газар гэж байсан шүү дээ. Түүнээс өөр уу?
-Огт өөр.
-Нэгэнт олонхигүй УИХ бүрдсэн болохоор аль олон суудал авсан нам нь бусадтайгаа зөвшиж Ерөнхий сайдаа нэрлэх үү?
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж зөвшилд оролцож буй талууд нэг нь том, нөгөө нь бага гэсэн байдлаар хэлэлцэхгүй. Хэнийх хэдэн суудалтай вэ гэдэг гол асуудал биш. Сонгогчдын эрх ашиг, хэрэгжүүлэх хүмүүсийн чадвар дээр эвслийн Засгийн газрын асуудал яригдана.
-Ийм шийдвэр гаргах болсны үндэслэл юу вэ?
-Сонгогчдын дүгнэлт. Ард түмний шинэ сонголт. Улс төрийн нам хүчнүүд харилцан зөвшилцөх замыг ард түмэн сонгосон.
-МАХН-ын бага хурал дээр тус намын дарга илтгэл тавихдаа авсан суудлаа чамласан. Үүнд та хэрхэн хандаж байгаа вэ?
-Бүгдээрээ Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж байгаа үед энэ талаар яриад яах вэ.
-Мөн тэр хурал дээр МАХН 37, эвсэл 34 суудалтай гэж Сонгуулийн ерөнхий хороо зарласан мэтээр яригдсан. Гэтэл 24 дүгээр тойргийн шийдвэр гарч, 59 дүгээр тойргийн 18 дүгаар хэсэгт дахин сонгууль болсноос хойш Сонгуулийн ерөнхий хороо дахин дүн танилцуулаагүй шүү дээ…
-Худлаа ярьсан байна. УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн асуудлыг хууль буе гэж манайх үзэж байгаа. Дахин санал хураалт нь Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн. Үүнийг балмад явдал гэж үзэж байна.
-Тэгвэл 59 дүгээр тойргийн асуудлыг танайх яах гэж байна?
-Сонгуулийн ерөнхий хороонд хандаад байгаа. Хууль бус шийдвэрийг тойргийн хороо гаргасан. Асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо яаж хүлээж авахаас шүүхэд хандах эсэхээ шийднэ.
-Шинэ парламентын анхдугаар чуулган хэзээ үргэлжлэх бол?
-Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдэх асуудал. Ерөнхийлөгч өөрөө анхдугаар чуулганыг завсар-луулсан. Цаашид үргэлжлүүлэх нь түүний мэдлийн хэрэг.
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын загвар ямар байх вэ?
-Эх орон-Ардчилал эвслийн хувьд ард түмний төлөө юу хийж чадах вэ гэсэн хөтөлбөр чухал. Үүн дээр тохиролцож чадвал хэн нь түүнийг илүү хэрэгжүүлэх вэ гэдгээс шалтгаалж түмэн янзын хувилбар байж болно. Үнэхээр шинэ юм болох гэж байна.
-Бие даагчидтай уулзаж байгаа юу?
-Тэдэнтэй холбоотой. Уулзаж байгаа. Одоогоор сонгуулийн үр дүн, өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл солилцож байна. Гишүүний бүрэн эрх нь баталгаажсаны дараа тэд шийдвэрээ гаргах бүрэн эрхтэй.
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахад бие даагчдын оролцоо ямар байх вэ?
-Тийм Засгийн газар байгуулъя гэсэн гишүүдийн санал нь юуны өмнө ард түмний хүслээс үүдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Намуудын дарга нарын зөвшилцлийн явцад бэрхшээл гарах болов уу?
-Бэрхшоэл бодохоосоо илүү нийтлэг сонирхлоо бодож хэлэлцээрт орох нь зүйтэй.
(өдрийн сонин 2004.07.21 180)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button