Чингис диско баартай боллоо

Чингис таван давхартаа Medusa нэртэй диско клуб байгуулан буудалд тухалсан гадаад, дотоодын зочдыг хүлээн авч тэдний ая тухыг хангасан үйлчилгээ явуулж байхаар болжээ.
Medusa нь өдрийн цагаар зочиддоо европ, ази үндэстний төрөл бүрийн хоолоор үйлчилнэ. Энд нэг дор 300-гаад хүн хүлээн авах боломжтой аж. Харин үдэш 17 цагаас ресторан нь диско бар болон хувирч, дуу бүжгийн цоглог аялгуу эгшиглэнэ.
Дөрвөн одтой зочид буудалд диско хөгжим хангинан хүмүүс бүжиглэж байвал буудалд амрагчдад тухгүй, тээртэй биш үү хэмээн эргэлзэх хэрэггүй. Чингис-ийнхэн үүнийг хэнд ч саад болохгүй, үйлчлүүлэгчиддээ түвэг удахгүй байхаар зохицуулсан гэнэ.
/Өнөөдөр, 2004. 07.21, 169/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button