Колорадогийн сонинд ярилцлага өглөө

Колорадо мужийн Сенат Монголын парламенттай холбоо тогтоох сонирхолтой, мөн тус мужийн бизнес, олон нийтийн төлөөлөгчид манайтай хамтран ажиллах боломж байгааг дурдаж байв. Жон Андрьюс Монгол Улс Иракийн асуудлаар АНУ-д дэмжлэг үзүүлж иреэнд талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол, колорадогийн хооронд уул уурхай, хөдөө аж ахуй, боловерол, соёлын салбарт хамтран ажиллах өргэн боломж буйг дурдав. Денвер хотод цөөнгуй тооны монгол иргэд оршин суудаг хийгээд тэдний амьдрал ахуйд анхаарахыг Сенатын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээс хүслээ.
* * *
Мөн өдөр Ерөнхийлөгч Н.Багабанди Денвер хотын Захирагч Ж.Хинкенлөпертэй уулзлаа. Хотын Захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчийг Денверт тавтай зочлохыг ерөөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Монголын газар нутгаас олддог үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар хил давуулах оролдлогыг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах, мөн монгол гэрийг Колорадод авчирч уулархаг нутгаар барьж, тохижуулан жуулчид байрлуулах боломжтойг тэрбээр тэмдэглэв. Хоёр тал уул уурхайн салбарт хамтран ажиллаж буйг цаашид дэмжихээ илэрхийлэв.
* * *
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Колорадо мужид байрладаг Монголд хөрөнгө оруулалт хийсэн Америкийн голлох компаниудын удирдлагатай уулзаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих, жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.
* * *
Ерөнхийлөгч Н.Багабанди Колорадогийн Роки Маун-тайнс сонины сурвалжлагчид ярилцлага өгч хоёр орны харилцаа, АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал, ялангуяа Денверт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй хийсэн уулзалтынхаа талаар дэлгэрэнгүй ярьж, сонирхеон
асуултуудад хариулав.
* * *
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабгндид Колорадо мужийн Эдийн засгийн хөгжил, олон улсын худалдааны захирал Б.Войт бараалхаж Монгол, Калорадогийн хооронд уул уурхайн салбарт нягт хамтран ажиллах илүү өргэн боломж буйг дурдаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхээ илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2004.07.21 180)