Сэтгэлээ ариусгаж, биеэ эдгээе гэвэл…

Жорын найрлагад
Сайхан сэтгэл нэг ширхэг, илбэрэх сэтгэл нэгээхэн хэсэг, уян зөөлөн зан хагас лан, ёс журмыг сахих гурван хувь, даруу зан нэг бүхэл, эерэг эсрэг хоёулаа хамтдаа, нэгэндээ найр тавих нь хязгааргүй багтана.
Хэрэглэх арга
Өгөөмөр сэтгэлийг хуримтлуулаад түүнийгээ элдэв муу санаагаар бүү тойруулан харлуул. Бүү сандарч уурла, битгий бачимд, уур омгоо 3% чандлан хорь.
Санамж
Yг хэл оновчтой байж, өөрийн санаагаа бүү булзааруул. Хувийн ашиг сонирхлыг бүү хэтрүүл. Хүнийг далдуур бүү муу хэл, үгээр битгий дайр. Хорон атгаг санаа бүү өвөрлө. Хоёр санаа өвөрлөж бүү урва. Салхи дэгдтэл хэрүүл бүү гарга. Энэхүү ариун байдлыг эрхэмлэж чадвал сэтгэл санаа амар амгалан байж өвчинд үл нэрвэгдэнэ гэжээ.