Бумба тавих

Бумба тавих нь өргөн хэрэглэгддэг сувилгааны нэгэн чухал ажилбар юм. Эмнэлгийн зориулалтаар үйлдвэрийн аргаар хийж бэлтгэсэн бумба нь өргөн амсартай, ёроол нь бөөрөнхий, 30-70 мл орчим эзлэхүүнтэй шилэн сав байдаг. Мөн хийг нь соруулан авч тавьдаг бумба хийж бэлтгэснийг эмнэлгийн газруудад өргөн хэрэглэж байна. Гэрийн нөхцөлд жижигэвтэр шилэн савуудыг ашиглан бумба тавьж болно.
Анхаарах зүйл
Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос түрхэнэ. Бумбыг хэт халааснаас түлэгдэл үүсгэж болно. Иймээс нягт нямбай ажиллах ёстой. Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зүүн гарын алгаар таглаж үлээх, эсвэл устай саванд дүрж унтраана. Өрөө тасалгааны хаалга, цонхыг хааж, 18+22 хэмийн дулаан байранд өвчтөнг унтахынх нь өмнө тавина.