Угаахад бас учир бий

Торгон дээлийг угаах
Гоёлын торгон дээлийг шинэ юм шиг болтол угаахад дараах аргыг хэрэглэнэ.
Арилгасан түүхий төмсийг жижиг хэрчиж буцалгасан халуун усанд /2 л усанд 1 кг төмс/ хийж 2-3 цаг усаа хөргөхгүйгээр байлгаж хандлаад шүүж, бага зэрэг цагаан архи нэмнэ. Угаах зүйлээ бэлтгэсэн хандандаа хийж хиртсэн газрыг зөөлөн үрж угаагаад бүлээн усанд зайлна. Хар бараан өнгийн торгон дээлийг угаасны дараа 5 л усанд хагас аяга давс уусгасан хүйтэн усаар зайлбал гялалзсан өнгөтэй болно. Хар торгыг байхуу цайны хандтай усанд булхвал гялгар тод өнгөө хадгална. Ягаан өнгөтэй бол орос цагаан цуутай усанд, шар өнгөтэй бол хүрж мандарины хальс чанасан усанд, цэнхэр бол симьктэй усанд зайлж өнгө оруулна. Цагаан өнгийн торгыг шарлахаас сэргийлж 2-3 упаа машиндсан, хэд хэд хөөрүүлж тослогийг нь авсан шинэ сүүнд дүрж бүлээн усаар зайлдаг.
Хөнжил, орны даавууг угаах
Хөвөнтэй хөнжлийг хатуу сойзоор нухаж базалгүй угааж, мушгилгүйгээр усыг нь гоожуулна. Ингэхэд хөвөн нь тасарч бөөгнөрөхгүй. Хөвөнгийг нь хөвсгөр болгохын тулд хатсан хойно нь саваадна.
Ор дэрний цагаан хэрэглэлийг хужиртай, савантай усанд буцалгахад сайн угаагдаж, бэхний толбо хүртэл арилна.
Нялх хүүхдийн даавууг угааж булхасны дараа цагаан цуутай усанд байлгаад хатаавал эвгүй үнэр нь арилна.
Хамгамалтай зүйлийг угаах
Хатгамалж чимэглэсэн хөшиг, бүтээлэг орны тор зэрэг зүйлийн гоё сайхан чанарыг алдагдуулахгүйн тулд угаахдаа буцалгаж ахөргөсөн бүлээн усаар хүүхдийн болон гар нүүрийн савангаар угаана.
Хатгамалтай, хиртэй зүйлийг угаахдаа эхлээд бүлээн /28 хэм/ усанд булхаж, дараа нь халуун бүлээн /50 хэм/ савантай усаар угааж хүйтэн усаар зайлж авна. Будаг нь гарч болзошгүй хатгамалтай зүйлсийг угаахдаа бүлээн усанд бага зэрэг давс хийж савантай усаар гараараа зөөлөн үрж угаана. Дараа нь зайлах усандаа цагаан цуу бага зэрэг хийвэл /1 л усанд амны жижиг халбага/ өнгө нь тодорч улам гялгар болно.
Угаасан зүйлийг мушгиж болохгүй, хөнгөн базаж гаргаад цэвэр даавуунд ороож усыг нь шавхрааж гадаа сүүдэр газар хатаана.