Зочид

Хоцорч ирсэн бол гэрийн эздэд дөхөж очин уучлал эрээд цугласан хүмүүст мэхийн мэнд мэддэг. Эхнэр, нөхөр хоёр хамт уригдсан бол эхнэр нь түрүүлж мэндчилэх ёстой. Харин дараа нь нөхөр нь эхлээд гэрийн эзэгтэйтэй, тэгээд эзэнтэй мэндлэх хэрэгтэй.
Хэрвээ та гэрийн эзний төрсөн өдөрт уригдсан бол эхлээд нөхөрт нь баяр хүргээд, эхнэрт нь цэцгээ барьж, нөхөрт нь бэлгээ өгдөг ёстой. Та яаралтай ажилтай байгаад түрүүлж явах шаардлагатай бол гэрийн эздэд очин шалтгаанаа хэлж уучлал хүсээд бусдад анзаарагдалгүйгээр гарч явах хэрэгтэй.