Жирэмсэн үеийн бэлгийн харилцаа

Эрчүүдийн шодой үтрээнээс цааш хэтэрч нэвтрэхгүй учраас урагт сөрөг нөлөө учруулахгүй. Умайн хүзүү нээгдээгүй, түүний суваг нь салиагаар бөглөөстэй байх учраас умай гаднах орчноос ямар нэгэн байдлаар хамгаалагдсан байдаг.
Харин жирэмсний тээлтийн сүүлийн сард хурьцах үед умайн булчин агших талтай. Энэхүү агшилтыг Брекстон Гиксийн агшилт хэмээн нэрлэх бөгөөд жирэмсний хугацаа ихсэхийн хэрээр улам тодорхой мэдрэгдэнэ. Умайн хана овойж хатуурч байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрнэ. Хурьцлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдээд байвал умайн агшилт сулартал тайван хэвтэх хэрэгтэй.
Өмнөх жирэмсний үед ураг зулбаж байсан бол та эмчээс зөвлөгөө аваарай. Түрүүчийн жирэмсний үед зулбадаг гэсэн ужиг дурдатгалтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд хурьцал үйлдэж хэрхэвч болохгүй. Хэдийгээр жирэмсний үед хурьцаж болох боловч түүнийг хэрэгжүүлэхэд тийм ч хялбар биш. Гагцхүү жирэмсэн үед зохимжтой хурьцлын байрлалыг олох хэрэгтэй.
Жирэмсэн үед хөх чинэрч эмзэглэх тул эрэгтэйчүүд дээр нь байх байрлал тохиромжгүй. Мөн жирэмсэн үед бэлгийн хавьтал үйлдэхдээ шодойг үтрээ рүү хэт гүн шургуулах нь эмэгтэйчүүдийн талаас зохимжгүй байдаг. Харин эмэгтэй нь нөхөр рүүгээ харж хажуугаараа хэвтэх, эсвэл хажуугаар хэвтсэн арын байрлалтайгаар хурьцах нь илүү тохиромжтой. Зарим хосууд жирэмсэн үед хурьцал үйлдэх нь зохимжгүй хэмээн үзэж дур хүслээ хангах өөр арга замыг сонгож олдог.