Ахуйн зөвлөгөө

-40 жил мөнгөгүй явбал хэзээ ч мөнгөтэй болохгүй. Тайлбар 40 нас хүртлээ жаахан ч гэсэн хөрөнгө мөнгө хурааж чадаагүй хүн энэ наснаас хойш хураана гэдэг амаргүй гэдгийг хэлж байгаа хэрэг.
-Нар жаргасны дараа мөнгөө тоолдоггүй, мөнгөгүй болно гэдэг.
-Орой үдэш хогоо гаргаж хаявал ядуурч хоосорно.
-Цүнх дүүрэн юмтай явж байгаа гуйлгачинтай таарвал эд баялаг, мөнгө төгрөгтэй болохын шинж.
-Тэрэг, машин гээд явдаг механизмын дугуй чийхрах нь муу гэнэ. Yүнийг ядуурч хоосрохын шинж гэж үздэг.