Жирэмслэлтээс сэргийлэх төвөггүй арга

2.Зарим эмэгтэйчүүд энэ л зорилгоор үтрээндээ 1/2 ш аспирин хийх нь бий.
3.Хурьцал хийсний дараахан эмэгтэй босож хойшоо 7 юм уу, 9 удаа дэвхэр гэсэн заавар байдаг. Энэ үрийн урсгалыг гадагшлах боломж өгдөг. Урагшаа дэвхрэх нь үрийн урсгалыг тогтоодгийг анхаар.
Хэдийд жирэмслэх боломжтой вэ?
Өндгөвчнөөс эм бэлгийн эс гадагшилсны дараахан үед эмэгтэй ихэвчлэн жирэмсэлнэ. Өндгөвчнөөс адагшилсны дараа эм бэлгийн эс 24 цагийн турш амьдрах чадвартай. Энэ 24 цагийн дотор л эм бэлгийн эс илүүтэйгээр үр тогтдог гэдгийг жирэмслэхийг хүсэж буй эмэгтэйчүүд мэдвэл зохино.
Эм бэлгийн эс гадагшилсны дараахан, эсвэл гадагшлахын өмнөх үе нь жирэмсэлж болохуйц илүү тааламжтай хугацаа юм. Энэ хугацаанд эр бэлгийн эс үр дамжуулах гуурсанд орж тэнд эм бэлгийн эстэй учран нийлж үр хөврөл бүрэлдэнэ. Иймээс жирэмсэлж болох илүү тохиромжтой хугацаа болох эм бэлгийн эс гадагшлах хугацааг олж мэдэх нь нэн чухал.
Эм бэлгийн эс гадагшлах хугацааг яаж олох вэ?
Эм бэлгийн эс гадагшлах хугацаа олох хэд хэдэн арга байдаг.
1.Хуанли хөтлөх арга
а.Таны биений юм тогтмол мөчлөгтэй байдаг бол дараачийн мөчлөгөөс эхлэн хуанли хөтлөх аргыг хэрэглэж болно. Энэ аргаар эм бэлгийн эс гадагшлах хугацааг олохын тулд юуны өмнө биений юмны мөчлөгийн загварыг баттай мэдэж авах шаардлагатай. Биений юмны шинэ мөчлөг бүрийг сарын тэмдгийн цус гаралтын эхний өдрөөс эхлэн тооцдог. Биений юмны байдлыг өдөр бүр хүснэгтэд тэмдэглэнэ. Энэхүү тэмдэглэлийг олон сарын турш хөтөлнө.
б.Та биений юмны мөчлөгийн үргэлжлэх хугацааг тодорхойлж чадна. Yүний тулд биений юмны эхний өдрөөс эхлэн дараагийн мөчлөгийн эхний өдөр хүртэл /түүнийг оруулалгүй/ тооцно. Хэрэв мөчлөг тогтмол бол мөчлөгийн үргэлжлэх хугацаа сар болгонд ижил байна. Гэхдээ биений юмны мөчлөгийн үргэлжлэх хугацаа тогтмол биш байж болно. Энэ тохиолдолд эм бэлгийн эс гадагшлах хугацааг олохын тулд салиа шинжлэх, халуун хэмжих аргуудыг хэрэглэнэ.
в.Мөчлөг үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.Гэвч эм бэлгийн эс гадагшлах хугацаа дараачийн мөчлөг эхлэхээс 14 хоногийн өмнө тохиолддог билээ. Иймээс та өөрийн биений юмны үргэлжлэх хугацаа, сарын тэмдэг үзэх анхны өдрийг тодорхойлсон мэдлэгээ ашиглах хэрэгтэй. Дараачийн биений юм үзэгдсэн анхны өдрөөс хойш ухрааж 14 хоногийг хасч эм бэлгийн эс гадагшлах өдрийг олно. Энэ өдрийн ойролцоо та хурьцал үйлдсэн бол сарын бусад өдрийнхөөс хавьгүй илүүтэйгээр жирэмслэх магадлалтай.
2.Халуун хэмжих арга
Эм бэлгийн эс гадагшилсны дараахан таны биений халуун нэмэгддэг. Биеийн халууны өөрчлөлтийг бүртгэх замаар эм бэлгийн эс гадагшлах хугацааг олж болно. Хэрэв та жирэмслээгүй бол халуунаа үзэж тэмдэглэл хөтлөхийн эмч танд зөвлөнө. Халууны өөрчлөлтийн энэхүү тэмдэглэлээр таны эм бэлгийн эс боловсорч гадагшилж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Өглөө сэрээд орноосоо босолгүй, юм ууж идэхээсээ өмнө халуунаа хэмжинэ. Тусгай зориулалт бүхий халуун хэмжигчийг ашиглавал илүү нарийвчлалтай хэмжих учраас түүнийг та эмийн сангаас худалдан авч болно.
Халуун хэмжигчийг амандаа 3 минутын турш хийнэ. Халууныг өдөр бүр тогтмол цагт хэмжиж, тусгай хүснэгтэд тэмдэглэнэ. Дараагийн шинэ мөчлөгийн эхний өдрөөс эхлэн шинэ хүснэгтийг ашигладаг. Шинэ мөчлөг эхлэхээс 14 хоногийн өмнө халуун ихсэж сарын тэмдэг үзэгдэх эхний өдрөөс эхлэн халуун буурна. Халуун ихсэж байгаа тэр өдөр таны эм бэлгийн эс гадагшилж буйг заана. Эм бэлгийн эс гадагшилснаас хойш 24 цагийн турш амьдрах чадвартай байдаг тул энэ үед хурьцал үйлдвэл жирэмслэх боломжтой.
Халуун хэмжих аргыг ашиглах нь таны хувьд бэрхшээлтэй байж болно. Яагаад гэвэл халууныг туйлын нягт нямбай, зөв, тогтмол хэмжих ёстой. Энэ тохиодолд танд гэр бүл төлөвлөлтийн эмнэлгийн эмч нар илүү өгөөжтэй мэдээлэл бүхий зөвлөгөө өгч чадна гэдгийг зөвлөе.
Халуун хэмжилтийг зөв нямбай хийсээр байтал сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд биеийн халуунд өөрчлөлт гарахгүй бол эм бэлгийн эс гадагшилж байх үед биеийн халуун нь өөрчлөгддөггүй эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө бодоорой. Эсвэл таны өндгөвчинд эм бэлгийн эс боловсрохгүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд таны сэтгэл түгшвэл эмнэлэгт очиж үзүүлээрэй. Эмчид очихдоо халуун тэмдэглэсэн хүснэгтээ авч очихоо битгий мартаарай.
3.Салиа шинжлэх арга
Эм бэлгийн эс гадагшлахын өмнөхөн үед умайн хүзүүний сувгийн салиа шингэрч түүгээр эр бэлгийн эс чөлөөтэй нэвтэрнэ. Тэрчлэн салиа боловсрон гарах явц ч ихэснэ.
Сарын мөчлөгийн дунд үед үтрээний үүдэвчний орчмоор нойтон болж байгаагаар зарим эмэгтэйчүүд үүнийг ажигладаг. Зарим нь үтрээнээс цэлцгий маягийн салиа гарахыг ч мэдэрч болно. Энэ хоёр шинжийн аль аль нь эм бэлгийн эс гадагшилж буйг нотолно.
Бие засах газарт орох бүрийдээ үтрээний амсар орчмыг хуруугаараа тэмтрэх юм уу, эсвэл дотуур хувцсыг харж ажиглаарай. Эм бэлгийн эс гадагшлах өдрүүдэд салиархаг ялгадас гарч үүдэвч чийглэгдэж байгаа нь мэдрэгдэнэ. Yүнээс бусад өдөрт ийм үзэгдэл ажиглагдахгүй.
Yтрээний амсар орчим чийглэгдэж байгааг танихад бэрхшээл учрах тал бий. Бэлгийн хавьтлын үр дүнд үтрээний амсар орчим чийглэгдэж норно. Гэхдээ хурьцал үйлдсэнээс хойшхи 24 цагийн дотор үтирээний амсар чийглэгдэж норж байх нь эм бэлгийн эс гадагшилсны шинж билээ.
Танд гэр бүл төлөвлөлтийн эмч салиа шинжих аргыг хэрхэн ашиглах талаар илүү өгөөжтэй зөвлөгөө өгч чадна.
Хэзээ жирэмслэхээс сэргийлэхээ болих вэ?
Та жирэмслэхээс хамгаалах эм ууж байгаад гэнэт жирэмслэе гэж хүсвэл жирэмслэхээс 3 сараас доошгүй хугацааны өмнө эм уухыг зогсооно. Энэ 3 сарын дотор жирэмслэхээс сэргийлэх тос бүхий үтрээний хаалт, умайн хүзүүний таглааг түр хэрэглэж болно. Яагаад гэвэл жирэмслэхээс сэргийлэх эм ууж байх үед цусанд тодорхой бодисуудын найрлага өөрчлөгдсөн байдаг. Ийм учраас эм уухыг зогссоноос хойш энэхүү өөрчлөлтийг хэвийн болох хүртэл түр хугацаанд жирэмслэхгүй байх нь зүйтэй.
Хэрэв та ерөндөгтэй бол биений юмны мөчлөгийн төгсгөлд түүнийгээ авахуулах нь зөв. Ерөндөгийг авсны дараа удалгүй жирэмсэлдэг.
Жирэмсний шинж тэмдэг
Биений юмны жигд мөчлэгтэй эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрт илрэх жирэмсаний шинжид биений юм ирэхгүй болох орно. Зарим эмэгтэйчүүдэд жирэмсэлсний дараахан биений юм ирэх хугацаанд цусархаг ялгадас гарч болох талтай.
Жирэмсэлснийг илтгэх бусад шинжүүд
Өглөөгүүр бөөлжис цутгах. Бусад өвчний үед үүсдэг бөөлжис цутгалт нь өглөөгүүр биш байдгаараа онцлог.
Биений юм ирэхийн өмнөхөн ажиглагддаг хөхний чинэрэлт, хөх ялимгүй томрох шинж жирэмсэн үед нэгэн адил гарна. Хөхний судас өргөсч, түүний товчны орчим борлож нөсөөтнө.
Цай болон бусад шингэн юм уух хэрэгцээ ихэснэ. Шөнө босч цай уух хандлага хүсэл нэмэгдэнэ.
Өтгөн хатах
Yтрээнээс гарах ялгадасны гаралт нэмэгдэнэ, гэхдээ өнгө үнэргүй байна.
Ядарна.
Аманд эвгүй амт мэдрэгдэнэ. Олонхи эмэгтэйчүүд энэ амтыг металлын амттай адилтгадаг.
Кофе, цай, тамхи, өөхтэй хоол зэрэг тодорхой зүйлд дургүй болно.
Зарим эмэгтэйчүүдэд дээрх шинжүүд ажиглагддаггүй боловч тэд жирэмсэн болсноо шууд мэдэрдэг.
Жирэмсэлснээ мэдмэгц
Та жирэмслэхийг хүсч, түүнийг тохиолдоно гэдгийг хүлээж байсан бол энэ нь ердийн үзэгдэл юм. Харин та энэ жирэмслэлтийг хүсээгүй байгаад жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах болно.
Та хэсэг хугацаанд хүлээвэл жирэмсэн болсондоо дасаж цаашдаа энэ нь цагаа олсон зөв үйл болжээ гэдэгт итгэх болно. Сэтгэл санаа сэргэж тайвшрахгүй байвал санаагаа бүү зовоо. Энэ нь жирэмсэлсэндээ хүүхэдтэй болох гэсэндээ сэтгэл гонсгор байгаа хэрэг огтхон биш юм.
Зарим хүмүүс жирэмсэн болсноо аль болохоор олон хүнд мэдэгдэх хүсэлтэй байдаг. Нөгөө хэсэг хүмүүс энэ тухайгаа зөвхөн нөхөр, эцэг эх, найз нөхөддөө л мэдэгддэг. Ер нь бусдад мэдэгдэж зарлахыг түр түдгэлзэж өөрийн бодол мэдрэхүйд дасах хэрэгтэй.
Би жирэмсэлжээ гэж бусдад хэлэхэд олон асуудал хөндөгдөж та түүнийг хариулахад бэлэн биш байж болно. Жирэмсэлсэн тухайгаа бусдад хэлэхийг шийдээгүй байлаа ч гэсэн жирэмсний хяналтад хаана очих, хаана төрөх тухайгаа шийдэх хэрэгтэй. Энэ асуудлыг аль болохоор эрт шийдэж зохион байгуулснаар таны хүсэл амжилттай биелэгдэх үндэс бүрдэнэ.