Төрөлтөд бэлтгэх

Хэрэв та хүүхэдтэй бол таныг нярайлахаар эмнэлэгт хэвтсэн үед хүүхдийг тань харж асарч байх хүмүүсийг хөрш айлсаа, эсвэл хамаатан садныхны дотроос олсон байх хэрэгтэй. Төрөлтийн үйл ажиллагаа шөнө эхэлж болох тул энэ үед хэрхэх тухайгаа нөхөр, эсвэл хүүхэдтэйгээ ярьж тохирсон байна.
Эмнэлэг, амаржих газар, эмч, эх баригчийн болон тухайн дэвсгэр нутагт үйлчилдэг түргэн тусламжийн албаны утасны дугаарыг эртнээс мэдсэн байгаарай. Утасны дугаарыг аль болохоор ойр байлгана. Тэрчлэн таны хяналтын карт, эмнэлэгт хэвтүүлэх бичиг дээр утасны дугаарыг тэмдэглэсэн байвал зүгээр.
Төрөлт эхэлмэгц эмнэлэгт ямар замаар яаж хүрэх тухайгаа урьдчилан тооцоолсон байгаарай. Ойролцоо орших түргэн тусламжийн албанаас дуудлага дуудах хэрэгтэй.
Амаржих газраас гарах үед хэн гаргаж авах, гэртээ ирсэн байхад хэн таныг асрах, хоол, ундыг хэн бэлтгэж байх талаар урьдчилан тооцох хэрэгтэй. Ийм учраас төрөлт эхлэхийн өмнөхөн хөргөгчид мах болон бусад хүнсний зүйлийг бэлтгэсэн байвал чухал. Та амаржих газраас гарснаас хойш хэсэг хугацаанд дэлгүүрээр явж угаалгын нунтаг, саван болон бусад зүйлсийг худалдаж авах боломжгүй байна гэдгийг хүртэл тооцох хэрэгтэй.
Нярай хүүхдийн даавуу, хувцас зэрэг бусад зүйлсийг хүртэл бэлтгэж тавьсан байвал зохино. Хөхийг саах, хөхний товчийг арчлах, хүүхэд угжихад шаардагдах зүйлсийн тухай ч мартаж болохгүй. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэхээ мартуузай. Төрсний дараа амаржих газраас ихэвчлэн эхний 7 хоногт гардаг тул дээрх бүх зүйлийг урьдчилан бэлдсэн байвал зохино.
Эмнэлгээс гарахдаа өмсөх хувцсыг бэлтгэж тусгай цүнхэнд хийх хэрэгтэй. Энэ цүнхэнд таны хувцаснаас гадна хүүхдийг өлгийдөхөд хэрэглэх бүх зүйлс орсон байх ёстой.

Төрөлт эхэлснийг яаж оношлох вэ?
Жирэмсний туршид умайн булчин төрөлтөд чухал шаардагдах агших ажиллагаанд бэлтгэгдэн байдаг. Жирэмсний сүүлийн 7 хоногуудад умайн булчингийн агшилтыг мэдэрч болно. Умайн хана хатуурч овойн дахин суларч байгаагаар энэ нь илэрнэ. Yүнийг Брекстон Гиксийн агшилт хэмээн нэрлэх бөгөөд тэр нь голдуу өвдөлтгүй байдгаараа төрөлтийн үеийн базлалтаас эрс ялгагдана.
Төрөлтийн эхлэлийг мэдэлгүй өнгөрчих вий гэж ихэнх эмэгтэйчүүд эмээдэг. Гэлээ ч гэсэн төрөх хугацаа дөхөөд ирэхийн үест түүнийг мэдрэхгүй өнгөрөх нь ховор. Харин төрөх хугацаа болоогүй үед төрөлтийн үйл ажиллагаа эрт эхэлчихвэл андуурах тал байдаг. Төрөх ёстой хугацаанаас хэдэн долоо хоногийн өмнө төрөлт эхэлж болдгийг анхаарахад илүүдэхгүй.
Хэвлий, ууц нуруугаар өвдөж үтрээнээс цусархаг, эсвэл усархаг зүйл, салиа гарвал эмч дуудаж мэдэгдээрэй.
Төрөлт эхлэх нь доорхи шинжүүдээр илэрнэ.
1.Жигд базлалт
Эхлээд сулавтар базална. Ууц нуруугаар өвдөж болно. Өвдөлтийн хүч аажмаар нэмэгдэнэ. Зарим эмэгтэйчүүд биений юм ирэх гэж буй мэт, эсвэл өтгөн гарах гээд байгаа мэтээр мэдэрдэг. Агшилтын хоорондох зай улам ойртоно. Эцэст нь өвдөлтийн хүч эрчимтэй болж давтамж нь нэмэгдэнэ. Базлалт 10-15 минут тутамд жигд давтагдаж өвдөлтийн хүч нэмэгдээд ирэх үест түргэн тусламж дуудах хэрэгтэй. Танайх амаржих газраас хол оршдог, эсвэл энэ нь таны анхны төрөлт биш бол түргэнийг нэлээд эрт дуудаарай.
2.Салиа
Төрөлтийн 1-р үеийн эхэнд умайн хүзүүний сувгийн салиа гадагшилж үтрээнээс гарна. Yүнийг Салиа гэж ярьцгаадаг. Төрөлт эхлэхээс өмнө иймэрхүү унжирсан салиа үзэгдвэл эмчид хэлж үзүүлээрэй. Тэд үзээд цаашид хэрхэх тухай танд зөвлөгөө өгнө. Салиатай хамт судал төдий цус гарна. Цус их хэмжээгээр алдах ёсгүй. Цус ихээр гарах нь эмгэг байдлыг үзүүлнэ. Энэ үед эмнэлэгт мэдэгдэж цаг алдалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.
3.Ургийн ус гарах
Ургийн ус төрөлтийн эхний үеийн төгсгөлд гарах ёстой. Төрөлт эхлэх үед ус гарч болно. Энэ үед бүлээн ус үтрээнээс шууд урсан гарч дотуур өмдийг норгох юм уу, эсвэл гуя дамжин урсдаг. Энэ үед яаралтай түргэн тусламж дуудаж амаржих газарт хэвтвэл зохино. Заримдаа төрөлт эхлэхээс бүр өмнө жирэмсэн байх үед гэнэт ус гарч болно. Энэ нь илүү аюултай учир цаг алдалгүй эмнэлэгт очих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button