Амаржих газарт

Эх баригч таны өгүүллэгийг асууж үзлэг хийнэ. Жишээлбэл, судасны лугшилт, биеийн халуун, артерийн даралтыг шалгаж шээсийг шинжилнэ. Тэрчлэн ургийн байрлал тодорхойлж, зүрхний цохилтыг сонсоно. Мөн эх барихын дотуур үзлэгийг хийж умайн амсархэдийчинээ нээгдсэнийг тодорхойлно. Эх баригч үзлэг хийж байх үед умай базалбал түүнд хэлээрэй. Базлалт намжсаны дараа тэр үзлэгээ үргэлжлүүлэх болно. Yзлэгийн дараа эх баригч төрөлт аль шатандаа байга болон таны сонирхсон бусад асуудалд хариулах болно.
Таны умдагны үсийг авна. Зарим амаржих газарт умдагны үсийг авах шаардлагагүй гэж үздэг. Yтрээний амсрын хэсгээс бусад хэсэгт буй үсийг л голчлон авдаг. Эх баригч таны шулуун гэдсэнд лаа хийх юм уу, эсвэл бургүй тавина. Хэдэн минутын дараа та жорлон орж өтгөнөө гаргах болно.
Зарим амаржих газар таныг шүршүүрт оруулна. Yүний дараа таныг төрөхийн өмнөх өрөөнд хэвтүүлнэ. Халуун усанд ороход та тайвширч биеийн чилээ гарна.
Хүүхэд төрөх шинж мэдэгдэж дүлэлт эхлэхийн үест төрөх өрөөнд шилжинэ.

Төрөлтийн үе дэх өвдөлтийг яаж намжаах вэ?
Төрөлт ойртохын хэрээр өвдөлт улам ширүүснэ. Жирэмсэн байх хугацаандаа төрөлтийн үед үүсэх өвдөлтийг яаж намжаах вэ гэдэг талаар мэдэх нь танд ашигтай. Тухайлбал, өвдөлт намжаах ямар эм, эсвэл ямар аргыг хэрхэн хэрэглэхийг мэдсэн байна. Таны нөхөр чиньтөрөлтийн үед хамт байлцвал түүнтэй энэ тухай ярилцах хэрэгтэй.
Та өөрөө юу хийх вэ?
Төрөлт гэж юу болох тухай мэддэг бол сэтгэл зовоод байх зүйлгүйгээр өвдөлтөөс зайлсхийж болно. Өөрийгөө хянаж удирдах чадваргүй, төрөлтийн тухай мэддэггүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүд өвдөлтийг илүү мэдэрдэг. Ийм учир төрөлтийн үед биеэ суллах, тайван итгэлтэй байх, амьсгалаа хэрхэн зохицуулах талаар сургалтад идэвхтэй оролцож, заасан зүйлийг сайтар сурч авах нь танд ашигтай.
Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийн амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг мэдрэх мэдрэмжээ багасгаж чадна.
Төрөлтийн үед эмч, эх баригч нартай хамт ийм тийшээ алхалж тэднээс өөрийн мэдэхийг хүссэн асуултыг асууж хариулт авах зэргээр ярилцахад өвдөлт хөнгөвчлөгдөнө.
Биеэ суллах, амьсгалаа зохицуулах, биеэ эвтэйхэн байрлалд байлгах байрлал нь эмэгтэй бүрд харилцан адилгүй. Жишээлбэл, зарим эмэгтэй өвдгөөр сууж юм түших, зарим нь урагш, хойшоо хөлхөж хөдлөх зэргээр өвдөлтийг хөнгөвчилдөг.
Олонхи эмэгтэйчүүд төрөлтийн үед нөхөртэйгөө хамт байж тэдэнтэй ярилцаж өвдөлтийн үед тэднийг түшиж байхыг эрхэмлэдэг. Хэрэв нөхөр чинь болон бусад ойр дотны хүмүүсээс хэн нэгэн нь тантай хамт байхгүй бол та эх баригчаас л дэмжлэг авах хэрэгтэй болно.

Танд нөхөр тань яаж туслах ёстой вэ?
Төрөлтийн үед нөхрийн тань талаас хийж гүйцэтгэх зүйл ховорхон ч тэр тантай хамт байгаа л бол болох нь тэр. Гэхдээ нөхрийн зүгээс доорхи хэдхэн зүйл дээр тусалж болох юм.
Төрөлтийн эхний үеэс тантай хамт байж туслахыг хичээх
Базлалтын үед таны гарыг барих, нурууг илэх, хөдөлж байрлалаа өөрчлөхөд туслах, ус, цай авчирч уулгах зэргээр танд аль болохоор таатай байдлыг бий болгохыг хичээх.
Хэрхэн амрах, амьсгалах талаар сануулж, хэрэгцээ тохиолдвол тантай хамт дууриаж амьсгалах
Өвдөлт намжаах аргыг хэрэглэхэд туслах
Их эмч, эх баригч нарт таны хэлэх гэж буй зүйлийг дамжуулж өгөх. Энэ бүхэн танд их анхаарч байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.
Хүүхэд төрмөгц яаж төрсөн тухай танд мэдээлнэ. Эхнэрийгээ төрөхөд хамт байлцаж шинэ төрсөн хүүхдээ хамт угталцсан эцэг хүн эхнэртээ болон хүүхэддээ илүү ойр дотно, хайр халамжтай байдаг юм.

Оёдолтой бол яах вэ?
Хярзангийн оёдолтой байвал резинэн цагираг дээр суух, мөсөн бигнүүр тавихад өвдөлт намждаг. Мөн хярзангийн шархыг давсны хандалсан уусмалаар шавшиж угаах, бигнүүр тавих зэргээр эмчилдэг. Давсны уусмалаар угааж цэвэрлэсний дараа тэр хэсгийг хөвөн самбайгаар зөөлөн арчиж хуурай болгоно. Хуурайшуулахын тулд үс хатаагчийг хэрэглэж болно. Өвдөлт намдаах эм уулгана.
Оёдлыг хөндөж өвдөлтийг нэмэгдүүлэх, шархыг бохирдуулах зэргээс хамаарч бие засахад бэрхшэл учирна. Учир иймээс эх баригчид хэлж тусламж аваарай.
Төрсний дараах хэд хоног баахгүй байж болно. Баахгүй удаан байх нь баас хатсанг илтгэнэ. Баас хатвал шинэ жимс, ногоо, бор талх зэрэг хоолыг сонгож хэрэглэвэл ашигтай. Дурдсан төрлийн хоол идэхэд баас хатдаггүй. Төрсний дараа оёдол тавигдаж шархлаа үүсч болдог. Шарх үүсвэл шархны дээрээс цэвэр даавуугаардарж байгаад бие засаж, шээж болно. 7 хоносны дараа оёдол авна.

Шамбарам
Төрсний дараа хошногоны амсар орчмын хураагаар судас өргөсч болдог. Yүнээс болоод суух, явах зэрэгт бэрхшээл учирна. Ийм байдал үүсвэл резинэн цагираг дээр суухад арай эвтэйхэн байдаг. Тэрчлэн жимс, ногоо, салат, бор талх зэрэг цардуул элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн хоолондоо хэрэглэхийг эрхэмлээрэй. Эмнэлгийн хоолонд дээрх бүтээгдэхүүн байхгүй бол гэрээсээ авчруулж болно.

Биеийн галбир
Төрсний дараа хэвлийн арьс үрчгэр, хана нь сул байдаг. Энэ нь ураг, ихэс, ургийн ус гарч хэвлийн хөндий суларсантай холбоотой. Төрсөн эхчүүдэд зориулсан хэвлийн даруулга хэрэглэвэл танд ашигтайг санаарай.
Амаржсаны дараа нэн удалгүй биеийн галбир хуучин хэвэндээ орно. Хүүхдээ хөхүүлэхэд умайн агшилт сайжирдаг. Энэ үед хэвлийн доод хэсгээр базалж болно.
Амаржих газарт байх үеэсээ эхлээд төрсөн эхчүүдэд зориулсан биеийн тамирын дасгалууд хийвэл зохино. Энэхүү дасгалуудыг өдөр бүр, эсвэл 7 хоногт хэд хэдэн өдөр хийж болно. Эмнэлэгт байхдаа уг дасгалуудыг сурчихаад гэртээ гарсан хойноо түүнийг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Дасгал хийснээр бие чавхрах явц түргэсч биеийн тэнхээ түргэн сэргэх нөхцөл бүрдэнэ. Дасгал хийснээр сэтгэл санаа өөдрөг болж бие чийрэгжинэ.
Тэрчлэн төрсний дараах үед элбэг тохиолддог давсагны үйл ажиллагааны хямралын үед биеийн тамирын дасгал хийвэл үнэхээр сайн үр дүнтэй байна.

Ямар хоол хэрэглэх вэ?
Хоолны янз бүрийн төрлийн оролцуулан эрүүл ахуйн шаардлагад тохируулан хооллох нэн чухал. Хоолны дэглэмийг сахих нь үнэхээр ашигтай. Салат, шарсан мах, ногоо зэрэг цочроох төрлийн хоол хэрэглэсний хэрэггүй. Харин бор талх, цардуул элбэгтэй хүнсний зүйл, өндөг, төмс, шинэ жимс, ногоо, загасны мах хэрэглэхэд баас хатахгүй, шингэц сайтай байна. Эдгээр хоол нь уураг, илчлэг сайтайгаас гадна аминдэм, эрдэс бодисоор элбэг.
Хөхүүл эхчүүдийн хоол чанарлаг, илчлэг ихтэй байх ёстой. Хоол идэхийн хооронд чихэр, хүйтэн зууш, бялуу зэрэг зүйлийг их хэмжээгээр идэх шаардлагагүй. Харин бяслаг, бор талх, жимс хэрэглэх нь илүү ашигтай.
Хүүхэд хөхүүлж буй эмэгтэйчүүд илүү өлөрхөг байдаг. Энэ үед уух юмыг нэмүү хэрэглэх ёстой. Архи, согтууруулах ундааг хэрэглэхийг байхыг танд аминчлан зөвлөх байна. Таны уусан согтууруулах ундаа сүүгээр дамжин хүүхдэд очих бөгөөд тэр нь хүүхдийн тархи, элгэнд нөлөөлнө.
Хөхүүл байх үедээ ямар нэг эм уух шаардлагатай болбол эмч, эм зүйч нарт үзүүлж зөвлөгөө аваарай. Хэрэглэж байгаа тодорхой төрлийн хоол тэдний хүүхдэд муугаар нөлөөлж байгааг зарим эхчүүд ажигласан байдаг. Гэхдээ хүний хэрэглэдэг тодорхой төрлийн хоол хөхүүл хүүхдэд муугаар нөлөөлдөг тухай баталгаагүй байна. Харин үүнийг туршилт судалгаагаар батлах ёстой асуудлын нэг юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button