Амаржсан хүний болгоомжлох зүйлс

Нярайлсан эх
Сарын дотор тарган мах, өөх тос идэхийг цээрлэнэ. Идвээс ходоод гэдсэнд хор болно, нүүр царай сэвхтэнэ гэдэг.
Сарын дотор сэрүүн идээ, унд хэрэглэхийг цээрлэнэ. Хий халуун шургаж толгой, шүд өвдөнө.
Эхний нэг сарын дотор хатуу идээ идэхийг цээрлэнэ. Харин зөөлөн шингэж сайтай хоол идвээс зохистой.
Сарын дотор давж хужир идэхийг цээрлэнэ. Биед хүйтэн хий, шургаж үе гишүү, шөрмөсний өвчин олно, савны ам суларна гэдэг.
Юм үлээхийг цээрлэнэ. Зөрчвөөс дотрын хий дэвэрнэ, савны хийтэй болно гэнэ.
Амаржсан эхийн байгаа гэрт гадны холын хүн орохыг цээрлэнэ. Yл хэрэгсвээс нярай хүүхэд, нялх биетэй эх хөлсөрхөнө, өвчин олж мэднэ гэнэ.
Сар хугасын дотор хурьцал үйлдэхийг цээрлэнэ. Зөрвчөөс сав муу агшина, сүвний ам суларна гэнэ.
Хүйтэн усанд гараа дүрэх, даарах, чих магнайгаа салхи авахуулахыг цээрлэнэ. Yл хэрэгсвээс насан туршийн өвчин хуучтай болно.
Төрсний дараа өдөр унтдаггүй, хөөрнө гэж үздэг.
Төрсөн эхэд буцалсан ус уулгахад биеийн сойлт сайн болдог гэдэг.