Уламжлалт эмчилгээний энгийн жор

Цусны өвчинд жодоо модны холтсыг буцалгаж уувал нэн тустай.
Бүх төрлийн хаванд нохойн хошууны ханд, хонины шинэ махны сайн шөл, сайн чанарын архийг тэнцүү найруулан ханд бэлтгээд өдөрт 3 халбага уухад хаван намдана.
Хэрэв шээс хаагдаж байвал цээнийн үндсийг чанаад 100-150 гр’ыг өдөрт 3 удаа уухад шээс хэвийн гарна.
Удсан хулмасыг арилгахад адууны хомоолын утаагаар суга хавийг утах буюу элэг бөөрөөр жигнэхэд үнэрийг авна.
Бөөр ойр ойр өвдөөд байвал тэхийн шээгийг нунтаглаад нэг л усанд том халбагаар хоёр удаа хийж буцалгаад хандыг 3 өдөрт багтаан ууна.
Нүдний зовхи орчимд гарсан өвдгийг мөнгөний балаар үрэхэд арилах талтай. )
Биеийн аль нэг хэсэгт үү гарвал дөнгөн төрсөн эхийн сүүгээр шавшиж арилгана.
Ходоодны шарх болон хоол зохихгүй болсон бол таван салааг хандалж уу.
Хэрэв шар өвчин тусаад хүндрээгүй бол хятад байцааны цагаан шөл уувал нэн сайн.