Тамхи татсаны дараа тасалгаандаа лаа асаа

-Амнаас сармисний үнэрийг арилгахдаа кофе зажлах юу, аяга сүү уух хэрэгтэй.
-Загасны мах өвөрмөц хурц үнэртэй байдаг. Маш сайн халаасан тостой харйуулдаа цэвэрлэсэн зүсэм түүхий төмс тавиад загасаа шарвал өрөөнд эвгүй үнэр ханхлахгүй.
-Хоёр литр усанд цайны халбага орос цуу хийгээд эвгүй үнэртэй болсон сав суулгаа угаавал үнэр нь арилна.
-Сонгино, сармис хөшиглөсний дараа гартаа давс түрхэж 5-10 минт байлгаад савтай усаар угаа.
-Тосон будагны үнэрийг тасалгаанаас гаргахын тулд сармисны хумс тавиарай.
-Хоолны шүүгээнд эвгүй үнэр шингэсэн байвал нунтаг кофег цаасан дээр задгай тавихад үнэр нь арилдаг.
-Гарт керосин, тосон будаг зэргийн үнэр шингэсэн бол бага зэргийн гич хийсэн усаар угаагаарай.
-Тасалгаанд тамхи татсаны дараа лаа асаавал үнэр нь дарагддаг ажээ. Учир нь лааны үнэр агаарыг ариутгадаг.
-Мөн өрөөндөө чийглэсэн хөвөн юм уу, алчуур өлгөвөл тамхины утааны үнэр амархан арилдаг.
-Удаан хугацаагаар өмсөөгүй хувцсыг хэрэглэхийн өмнө аяга усанд нэг цайны халбага аммиак хийсэн уусмалд сойзоо норгож арчаад, дараа нь индүүдвэл тоос ба хуучирсан үнэр нь арилж өнгө нь сэргэнэ.
-Yнэртэй усны жинхэнэ үнэр нь арван таван хормын дараа мэдрэгдэнэ.
-Ноосон бөс даавууны өөдсөнд сүрчигээ шингээж хувцасныхаа дотор талд барьж оёх юм уу, хувцасныхаа шүүгээнд өлгө. Энэ аргыг жинхэнэ ба хиймэл торго, нийлэг эдлэлүүд зэрэг сүрчигний үнэр хадгалж чаддаггүй материалаар хийгдсэн хувцсанд хэрэглэдэг.