Ээмэг

Унжлага зүүлттэй, эсвэл том дугариг ээмгийг махлаг өргөн нүүртэй болон нүдний шилтэй бүсгүйчүүд хэрэглэхгүй байсан нь дээр.
Гонзгой нүүртэй эмэгтэйд дээрх маягийн ээмэг хамгийн эвтэйхэн зохидог.
Харин дугариг царайтай бүсгүйчүүд жижиг хавтгай ээмэг сонговол аятайхан харагдана.
Залуу бүсгүйчүүлд шигтгээтэй том ээмэг тийм ч таатай зохицол болж чадахгүй. Харин дунд зэргийн болон ахимаг насныханд том чулуун шигтгээ, үйрмэг чулууны цогт шигтгээтэй ээмэг илүү тохиромжтой.
Таны ээмэг уруулынхаа өнгөтэй адил юм уу, түүнээс бараан байж хэрхэвч болохгүй. Ийм ээмэг нүүр царайг өнгөлөг биш, бүүдгэр болгодог.