Мөнхийн залуу байя гэвэл…

Бөөрний эмгэгээс бэлгийн болон бусад булчирхайн ажиллагаа суларч, бодисын солилцоо алдагдан сэтгэл дундуур явах, айх, цочих, бэлгийн сонирхол буурах, үе мөч нуруугаар өвдөх, чих шуугих зэрэг олон эмгэг үүсдэг. Бөөрөө эрүүл байлгахын тулд дороосоо даарахаас сэргийлэх, хоол ундаа тохируулан хэрэглэх нь чухал.
2.Хүн орхоодойн бэлдмэл хэрэглэ
Бие махбодыг сэргээн, цусны даралтыг хэвийн болгож, зүрхний булчин, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулж, судас хатуураахаас сэргийлэн цус төлжүүлдэг. Биеийн болон оюуны хэт ачааллын дараа хэрэгэлэхэд бие махбодыг сэргээж нойргүйдэхээс хамгаалан сэтгэл мэдрэлийн цочролыг арилгадаг зэрэг олон үйлчилгээгээрээ бие махбодод гарах сөрөг өөрчлөлтийг саатуулж хөгшрөлтийг удаашруулдаг.
3.Сайхан сэтгэлтэй бай.
Уурлаж уцаарлахыг тэвчин биеэ барьж эв эеийг хичээх
Атаа жөтөө, атгаг хорын санаагүй байж муу буруу үйл хийхгүй байх
Сайхан сэтгэлтэй, шударга ариун үйлтэй, тусархаг, үнэнч байх
Yр дүнгүй зүйлд сэтгэлээ зовоохгүй тайван байх
Сайн унтаж амарч, гаднын муу дадал зуршлаас салах
Инээж наадан, баясан баярлаж байх
Хоолоо тохируулан идэж, ходоодоо эрүүл байлгах
Байнга түргэн шалмаг хөдөлгөөнд байж, явган их явах
Арьсаа чийглэг байлгаж, эрүүл мэндээ сайн хамгаалах