Хулмасны үнэр арилгах хуучны нэгэн арга

Энүүхэн ойрхноос жишээ татвал, хятад хүний амны үнэр хэцүү, орос хүний суганы үнэр хэцүү, монгол хүний хөлний үнэр хэцүү гэхчлэн бараг Ертөнцийн гурван хэцүү маягийн юм хэлцдэг. Арга ч үгүй биз. Байгаль цаг уурын нөхцөл байдал нь нөлөөлж монголхүн хөлөө дулаалдаг, орос хүн толгойгоо дулаалдаг, хятад хүн бэлхүүсээ дулаалдаг гэлцдэг нь оргүй үг биш.
Хулмасны тухайд сармисны, сонгины содон үнэр мэт ханх тавих агаад монголчуудын хувьд хулмаснь олдмол шинжтэй байдаг шиг байгаа юм. Манай өвгөд хөгшдийн хэрэглэж ирсэн нэгэн сонгомол аргыг толилуулъя.
Дөнгөж саяхан муулсан хонины халуун бөөрийг сугандаахавчуулж хоёр цаг орчим байлгаад авч хаяна. Ингэснээр хулмасны үнэр бүрмөсөн арилдаг гэдэг. Чухамдаа бөөр бол өөрөө шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэг үйлчилгээтэй эрхтэн. Тэхлээр хулмасыг арилгах байгалийн биологийн арга хэрэглүүр болох нь тодорхой байна.
Харин хөлийн үнэрийн тухайд өглөө, оройдоо хөлөө тогтмол сайн угаа, аль болохоор хуурай байлгах учиртай. Пүүз, кет гэх мэтийн хөл чийгшүүлэгч хөнгөн гутал өмсөхөөс зайлсхийх, зуны цагт хөл нүцгэн явахыг эрмэлзэх, гутлынхаа улавчийг байнга солих, хусны цагаан хальс /үйс/’аар хийсэн улавчийг шингээж хөл хөлрөхөөс сэргийлдэг зэргийг анхааралдаа авч, ялангуяа өдөртөө дор хаяж хоёр удаахөлөө угаах хэвшлийг наад зах нь залхууралгүй нэг сар мөрдвөл шивэр арилах нь магадгүй биш мадаггүй юм. Хөлийн улыг хөрст газраас хөндийрүүлсэн гутал хэмээх гутаал-аас түр ч атугай түдгэлзэж, нимгэрч нялцайсан нүцгэн улаан навч цэцэгс өвс ургамал лугаа нүүрэлдүүлж нэг үзээрэй.
Нэг ч биш хэд хэдэн удаа хэсэг хугацаанд хөвчин дэлхийгээ хөлөөрөө мэдрэн өвчин эмгэгийг өнөд умартан амарч үз.
Хүний хөлгар хоёр бол биологийн газардуулагч буюу биогүйдлийн тогтворжуулагч юм. Тиймээс гар газар, хөл хөсөр амар жимэр ажин түжин амарч суух эрүүл энхийн нэгэн жаргалан тэр болой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button