Хумс хугарвал яах вэ?

Хумсны хэвийн байдлыг алдагдуулдаг гол шалтгаан бол буруу хоололт юм. Хүний биед зайлшгүй хэрэгцээтэй аминдэм, эрдэм бодис дутагдахад хумс өвчилдөг. Хэрвээ таны хумс хэврэгшээд байвал хүнсэндээ илчлэг сайтай, чанартай хоол хэрэглэх ёстой бөгөөд тэр дундаа өндөгний уураг түлхүү хэрэглэ. Түүний зэрэгцээ аминдэм А, В, С, Е, эрдэс бодисууд ялангуяа кальци, хүхэр, төмөр оролцсон хүнс шаардлагатай.
Хумсыг бэхжүүлэхийн тулд бололцоотой бол өдөр бүр хоёр аяга хээрийн шивлээн /полевой хвощ/ ханд уугаарай. Уг хандыг бэлтгэхдээ нэг цайны халбага шивлээг аяга буцалсан усанд хийж бэлтгэнэ. Түүнд цахиурын хүчил их хэмжээтэй агуулагддаг бөгөөд тэр нь хумсыг батжуулж, өнгийг нь сэргээдэг.