Жимсээр арьсыг эмчлэх нь

Нимбэг
Өдөр бүр нимбэгний шүүс уувал биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулна. Мөн нимбэгийн шүүсийг нүүрний арьсанд түрхэж хэрэглэнэ.
Хан боргоцой
Гар хурууныхаа арьсыг зөөлөн болгоё гэвэл хэрэглээд үзээрэй. Хан боргоцойн хоёр халбага шүүсэнд өндөгний шарыг хольж хутгаад гартаа түрхэн 20 минут байлгаад угаана.
Алим
Шим тэжээлээр арвин учир шүд, арьсанд маш хэрэгтэй. Мөн алимнаас нимгэн хэрчээд нүдний дор наахад үрчлээтэхээс хамгаалахаас гадна нүдийг тойрсон хар хүрээ арилна.
Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнэ исгэлэн амттай учир арьсны нүхийг агшаах үйлчилгээ үзүүлдэг. Түүнийг тарагтай хольж нүүрний арьсанд түрхэнэ. Нойр хулжихад нэн сайн. Нэг аяга гүзээлзгэний шүүсийг унтахын өмнө уувал тайвширч амрахад сайн талтай.
Лийр
Төмөрлөгийн зүйлээр баялаг учир агшаах үйлдэл үзүүлдэг. Тарагтай хольж нүүрэндээ түрхвэл арьс өнгөлөг зөөлөн болно.
Санамж
Нар, салхинд удаан явснаас нүүрний арьс тань харлаж холцруутвал бүү сандраарай. Энэ үед өндөгний шарыг нүүрэндээ түрх. Аяндаа хатаж хуурахаар нь савантай бүлээн усаар угагаад тэжээлийн тос түрхээрэй.