Арьсны арчилгаа

Усанд орохдоо биеэ анхилам үнэртэй савангаар нар зөв тойруулан угааж эхлэх бөгөөд хэрэв ууранд суух гэж байгаа бол нүүрэнд болон арьсандаа тос түрхсэн байх шаардлагатай.
Хэсэг хугацааны дараа савантай биеэ бүлээн хүйтэвтэр усаар зайлж 10-15 минут усаар булхах хэрэгтэй. Ингэж чадсанаар арьс өөртөө тодорхой хэмжээгээр усыг шингээж чийглэг болно. Дараа нь бүх биеийн арьсанд шингэтэл тэжээлийн тосоор тосолно.