Хэт турах нь арьсыг хөгшрүүлдэг

Харин хуурай салхитай өдөр удаан явах, халуунд халах, наранд хэт улайтал арьсаа түлэх зэрэг нь арьсны чийглэгийг арилгадгаас арьс хуурайшиж үрчлээ тогтдог байна. Хэт турах гэж мэрийснээс болж хоолоо сойх нь бие махбодийг хуурайшуулдаг бөгөөд амархан үрчлээтүүлдэг байна.
Хэрвээ гэр орон, ажлын байр тань хэт халуун бол нүүрээ угаасны дараа хаттал нь арчих гэсний хэрэггүй юм. Харин усыг шингэтэл арчилгүй байлгаад гоо сайхны чийгшүүлэгч шингэн тэжээлийн тосоор бүрхэвч тавих хэрэгтэй.