Тансаг үнэртэн

Сонгомол ёс горимоор бол цэцгийн гаралтай хөнгөн үнэртэйг цайруу шар үстэй эмэгтэйчүүдэд, харин эхүүн, хүндэвтэр үнэртэйг нь хар бараан үстэй эмэгтэйчүүдэд тохиромжтой гэж үздэг юм байна. Гэхдээ хүн болгон өөрийн дур сонирхолтой байдаг болохоор дээрх горим бол ёсын төдий юм. Хэдий тийм боловч эмэгтэй хүн болгон өөрийн дуртай үнэртэнтэй байх ёстой. Дэлгүүрийн лангуу дүүрэн элдэв янзын шилтэй тансаг үнэртэн байдаг болохоор духи худалдаж авахад амархан байна. Гэхдээ шилж сонгож, зөв хэрэглэж чадах хэрэгтэй.
Шинээр духи худалдаж авахдаа нэг дор олон янзын үнэртэнг үнэртэж хэрэггүй, ялгаж чадахгүй болдог юм. Харин аль нэгийг сонгохоосоо өмнө туршилтанд зориулсан жижиг шилтэйг нь авч хэрэглэх нь зүйтэй.
Духийг дөнгөж түрхмэгцээ энэ үнэр танд таалагдаж буй эсэхийг яаран дүгнэх хэрэггүй. Жинхэнэ үнэр нь 15 минутын дараа ялгардаг учраас жаахан хүлээзнэ.
Бид хавар, зуны улиралд аливаа үнэр танарыг хурцаар хүлээн авдаг. Өвөл, намрын цагт бидний үнэрлэх чадвар бага зэрэг буурдаг юм. Энэ үед духийг арай идэвхтэй хэрэглэж болно.
Цайруу өнгөтэй хувас эдлэл дээр духи түрхэхэд толбо үлдэх нь их байдаг. Yүнийг санаж болгоомжтой, нямбай хэрэглэх нь зүйтэй.
Хувцасныхаа дотор талд жижигхэн ноосон даавуу хадаад түүндээ духигээ түрхэж байх нь зүгээр байдаг.
Хувцасныхаа шүүгээнд хэрэглэдэг духигээ шингээсэн жижиг марль зүүчихвэл хувцсанд үнэр нь шингэнэ.
Духийг хэтэртэл нь хэрэглэж үнэртний дэлгүүр мэт ханхлуулж явах нь их соёлтойд тооцогддоггүйг анхааралдаа авах нь зүйтэй.