Хөлөө арчлах нь

Хөлөө угаах болгоныхоо дараа улаа чийгтэй байгаа дээр нь хатуурсан хэсгийг сойз юм уу, уушгин чулуугаар үрнэ. Арьсны уян зөөлөн чанарыг хадгалахын тул ингэж байгаа юм. Иймэрхүү аргыг ялангуяа зуны цагт эмэгтэйчүүд задгай гутал өмсөх үед хийж байх нь зүйтэй.
Хөлөө байнга усанд дүрж байхыг бодох хэрэгтэй. Ус нь тасалгааны температуртай арай бүлээн байсан ч болно, харин халуун байж болохгүй. Атга давс, халбага сод хийсэн төмпэнтэй ус нь ядаргааг арилгах шиг болж, цусны эргэлтийг сайжруулна. Хажуугаар нь бас тэсвэртэй болгох арга болж өгнө. Угаах болгоныхоо дараа хөлөө, ялангуяа хурууныхаа салааг сайтар арчиж хатаагаад тос түрхэн иллэг хийх нь чухал. Иллэгийг хуруугаараа дээш нь чигтэй хийнэ.
Усанд дүрэхийн оронд цуутай бүлээн усанд /1 л усанд хоолны халбагаар гурав/ базсан зузаан алчуураар хөлөө ороож болох юм.
Хэрэв хөл хавдаж улайвал халуун усанд базсан алчуураар ороож, дараа нь гаврын спиртээр арчина. Хол явган явж, ядарсан зэрэг ямар нэг түр зуурын шалтгаанаар ул хавдсан бол давстай усаар /литр усанд хоолны халбагаар нэг/ шавшихад зүгээр. Ингэхдээ хөлөө өргөж байх шаардлагатай.
Шөнө хөлөө сайн амраахын тул ор засахдаа хөл талдаа жаахан өндөрлөж өгнө.
Хөлийн хурууны хумс гуталд байнга дарагдаж мурийх ч байдаг. Заримдаа арьс руу шааж урган өвдүүлэх төдийгүй, хавдаж үрэвсэх нь цөөнгүй. Иймд хумсыг, ялангуяа эрхий хурууныхыг зөвхөн дээрхий нь авч, дэндүү лав юм уу, ялангуяа хажуугий нь авах хэрэггүй юм. Тэгш биш хумсыг тогтмол авах ч юм уу хуурайдаад, дараа нь тос түрхэж сайн шингээж байгаад тэгшилж болдог.
Хатуу жигд биш хумсыг нимбэгний шүүстэй халуун усанд орой болгон дүрэх хэрэгтэй. Зөөлөн хэврэг хумсыг өглөө оройд иодоор арчих хэрэгтэй.
Хөлийг эрүүл сайхан байлгахын тул хөлдөө таарсан гутал өмсөж байх нь чухал. Зун бол онгорхой, зотонгоор хийсэн шаахай өмсөж, элс ногоон дээр хөл нүцгэн явахыг хичээ.