Yсний иллэг

Yүнд
Хоёр гарын эрхий хурууг шанаан дээр тавьж, духнаас дагзны чиглэлд өндгөөрөө тэрүүхэнд нь 10 минутын турш илнэ. Мөн өөр аргаар хийж болно. Толгойгоо гудайж, хоёр гарын эрхий хурууг дагзан дээрээ уулзуулан толгойгоо атгаад хуйхаа хурууны өндгөөр чанга даран тэрүүхэнд нь илнэ. 10-15 удаа хийгээд, эрхий хуруугаа дээшлүүлэн иллэгийг түрүүчийн маягаар үргэлжлүүлсээр дух хүртэл хийж дуусгана. Хэтэрхий хуурай үстэй бол иллэг хийхийн өмнө тосон туулга юм уу, чидун жимсний тос түрхвэл зохино.
Yс дэндүү их унах юм уу, хуйх нь өвчилж, үрэвссэн бол иллэг хийж болохгүй.