Yсний засалтын тухай

Гонзгой царай
Ийм царайтай эмэгтэй хүн үсээ мөр хүртэл уртаар унжуулах нь зохимжгүй. Богиноор тайрсан үс мөн зохихгүй. Харин чихээ далдалсан урт биш үс зохино. Магнай өндөр бол туг үс дух руугаа унжуулж болно.
Доошоо шувтан царай
Богиноор тайрч зассан үс тохирохгүй тул чих далдалсан дунд зэргийн урт үс зохино.
Дугариг царай
Нүүрээ улам малийлгахгүйн тулд үсээ богино тайрч засаад хажуугийн үсийг ар тийш нь самнавал зүгээр. Чихээ далдлах хэрэггүй.
Духаараа уйтан нүүр
Нүүрийг дээгүүрээ өргөн болгох засалт тохиромжтой байдаг. Доогуур өргөн байх тул үсээ ар тийш нь маягтай самнаарай. Тэгш шулуун мөртлөө үзүүрээрээ мушгиралдсан, долгионтсон үс нүүрний доод хэсгийг улам ч өргөн болгох тул зохимжгүй байдаг.
Мэлгэр дух
Ар тийш нь толийтол самнасан үс зохимжгүй, харин дух руугаа хэдэн туг үс унжуулж засаж самнавал зүгээр. Yсний үзүүрийг урагш эргүүлж чихийг хагас далдлах маягаар засаж самнавал зүгээр.
Магнай өндөр бол дух руугаа хөхөл унжуулах, хэсэгхэн үс хажуу руугаа унжуулбал зохино.
Дух руугаа үс нь их ургасан царайтай бол үсээ ар тийш нь толийлгож самнах биш, харин босгож самнавал зүгээр.
Хамар том, дух мэлзэн бол дух руугаа бага зэрэг хөхөл унжулаад бусдыг нь урагш нь самнана.
Yсний засалтыг сонгох нь тухайн тэр эмэгтэйн мэргэжил, ажлын нөхцөл байдлаас шалтгаалах бөгөөд тэгэхдээ өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нь эвдэрч задрахгүй засалт байвал таарамжгүй шүү. Мөн ааш араншинд тохируулах нь зүйтэй. Тухайлбал, их төлөв царайтай, хэрсүүдүү харцтай хүнд хэт богино, эрэгтэй маягаар тайрч зассан үс огт тохирохгүй.
Yсний өнгө бас их ач холбогдолтой. Yс цайвар байх тусамж их сүрлэг, сэгсгэр болно. Тиймээс ороосон нь дээр. Улаан хүрэн үсийг буржийлгаж юм уу, ороос засалт хийвэл сайхан, аятайхан болно.
Та хар үсний засалт нь хүнийг их төлөв дүр төрхтэй болгодог тул дээр нь элдэв илүүц зүйл хэрэггүй байдаг. Харин донжийг нь олж бяцхан чимэглэлт хийвэл аятайхан харагдах болно.
Өндөр нуруутай зэгзгэр биетэй эмэгтэйд том долгионтой бөөрөнхийдүү засалт зохино. Yсээ ихээр налчийлгаж ддарвал улам ч өндөр болж харагддаг юм шүү.
Давжаадуу биетэй эмэгтэй хүн түүнийг улам намхан харагдуулах голлосон урт хагалбар, дух руу эгц унжсан хөхөл, санчиг дээр хөвсийлгөсөн үс гэх мэтээс зайлсхийвэл зүгээр. Хэт өндрөөр зассан үс бас зохимжгүй.
Жижиг нүүр царайтай хүн хөвсгөр бараа ихтэй засалт, том галбиртай нүүрэнд жигд засалт тохиромжтой байдаг.
Гонзгой царайтай бол үсэнд аль болох хөндлөн элемент байвал зүгээр. Хөхөл тавибал богинохон эгц байвал тохиромжтой. Мөн дотогш нь эргүүлж томоор ороосон үс зүс царайг чинь дугарагдуу болгоно. Чихээ гаргая гэвэл араар нь мушгиралдсан үс байвал мөн адил дугуйдуу болгоно. Урт унжуу хамрыг, урагш нь илүү гаргаж долгионыг нь том болгож богиновтор болгон харагдуулж болдог. Эгц голлосон хагалбар нь царайг улам гонзгой болгодог тул ташуу болоод богиноор гаргаарай.
Дугуй царайнд духнаас дээш эгц овоолж бөөгнөрүүлсэн үс зохино. Голд нь богино хагалбар гарагж болно. Шанаа, санчигны үсийг толийтол самнаарай. Yсэнд босоо шугам, самналт байх тусам царай гонзгой болж харагдана. Нэг тал руугаа хөхөл унжуулсан ч болно.
Хавтгай нүүртэй бол мэлийлгэж чихээ хагас далдлах нь зохимжтой. Шантгар хамартай бол мөн иймээр засаарай.
Богино бүдүүн хүзүүтэй бол дагзныхаа үсээ дээш нь босгож самнаад доош нь гулуузлан эсвэл хошуулдан унжуулж тогтоогоорой. Ар шилны үс зах руу улам богиноссон буюу чихний ард үс бага байвал уртсаж харагдана.
Нарийхан туранхай хүзүүтэй бол дорхон шиг зангидаад унжуулах, ар шилнйи үсийг дугуйлдан захлаарай. Шилний хонхорхойг үсээр далдлаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button