Хөмсөг

Хэтэрхий өтгөн хөмсөгтэй бол илүү үсийг зулгааж болно. Толины өмнө сууж, хурц гэрэл тавьж байгаад хямсаагаар татах хэрэгтэй. Yсийг нэг нэгээр нь угт нь ойрхон хазуулж байгаад санчиг тал руу нь огцом огцом татна. Дундаа эвгүйтэж ургасан хөмсгийн хэлбэрийг засахын тулд л хөмсөгний үсийг сугалж болно.
Хөмсөг чинь тачирхан, өнгө муутай бол харандаа юм уу, хөмсөгний өнгөнд ойролцоо юмаар будаж болно.
Өтгөн үстэй эмэгтэй хүнд өргөн хөмсөг илүү тохиромжтой байдаг. Хөмсгийн голчийг нь засахдаа доорх илүү үсийг авч хөмсгөө өргөнөөр нь үлдээх хэрэгтэй.
Шингэн буюу нарийн үстэй бол хөмсгөө нарийсгавал зүгээр.