Уруул

Уруулд чинь үрчлээ суувал тэжээллэгтэй тос түрхээд хоёр гарынхаа дунд хуруугаар амныхаа хоёр булан руу дугуйруулан илнэ. Ингэхэд уруулаа жимийж болохгүй, иллэгээ дуусаад хурууныхаа үзүүрээр аяархан нухна. Уруулаа буддаггүй хүүхнүүд ийм иллэгийг заавал хийж бай.
Уруулын будгийг үсний өнгө, нүд, нүүрний арьсны өнгөндөө тааруулан ав. Өнгө нь бас хувцасны өнгөнд таарч байх ёстой.
Өдөр даруу, орой тод уруулын будгийг түрхэж байвал сайн.
Уруулын будгийг чадмаг түрхвэл зохино. Уруулын хэв байдлыг жаахан өөр болгочихвол царайны хэв эвдэрдэг.
Уруулын будгаар амны хэмжээ, хэлбэрийг зохих хэмжээнд өөрчилж болно. Жижиг амтай хүн завьжныхаа гадуур зураас тавиад будгаар будахад томорч харагдана. Ам томтой хүн эхлээд уруулдаа оо тавиад, дараа нь зураасны харандаагаар уруулын хэлбэрээ гаргаад уруулын будгаа завьжиндаа арай хүргэхгүй будвал ам жижигхэн харагдана.
Нимгэн уруулыг эхлээд хүрээ татаж зохих хэлбэрийг арай цайвар уруулаа хүрээ татсан харандаан зураасны өргөнөөс арай цайвар будгаар буд.
Дээд доод уруул чинь зузаан нимгэн нь адилгүй бол уруулын будгаар адилхан болгож болно.
Уруулаа будахдаа царайныхаа хэлбэрийг харгалзаарай. Дугуй царайтай бол дээд уруулаа доод уруулаасаа тод байхаар будна. Уруулдаа зүрхэн хэлбэр оруулуузай. Тэгвэл царай чинь банхайгаад, улам ч дугуй царайтай болгоно.
Гонзгой царайтай хүнийг бол дугуйруулсан хэрнээ доод уруулыг том харагдуулдаг.
Гурвалжин царай хүн бол доод уруулаа зузаанаар хүрээг жирийн байдлаас жаахан өргөсгөж будна.
Гонзгойдуу хэлбэртэй нүүртэй хүн бол уруулынхаа дунд хэсгийг сайтар будаад хүрээгий нь тодруулж өгнө.
Уруул унжвал ялангуяа амаа жимийсэн үед царай хөгшрүүлж аягүй байдалтай болгодог. Дээд уруулыг сайтар будахдаа завьжийг жаахан дээшлүүлээд өгвөл засаж байгаа нь тэр.
Урт хамартай бол доод уруулаа уртасгаж, дээд уруулаа богиносго, тэгэхдээ ирмэгийг тодруулж өгнө. Уруулынхаа ирмэгийг сайн будаж өг, доод уруулдаа хүргэсний хэрэггүй.
Пэмбэгэр уруулыг цайвар будгаар будах буюу цайвар тосон оо түрхэнэ. Дараа нь харандаагаар зохих хэлбэрээ гаргаж будна.
Шаардлагагүй бол уруулын хэлбэрийг өөрчлөхийн хэрэггүй.
Уруул хагарах
Ихэнхдээ доод уруул хагардаг. Уруул хагарах шалтгааныг хоёр хуваадаг. Уруулын ил байдаг хэсэг, салст бүрхэвч нь хэтэрхий хуурайшсан, витамин дутагдсан, уруулаа долоох, амандаа хадаас, сүлбээр зүү үмхэх, утас таслах зэрэг зохисгүй үйлдлээс болдог байна.
Халуун хүйтэн, нар салхинд удаан ажилладаг хүний уруул хагарна. Уруулын будаг ч, нүүрний тос ч тус хүргэхгүй бол эмчлүүлнэ.
Хоёр завьж хагарах явдал бий. Стрептококк, хөрөнгөний мөөгөнцрийн улмаас халдварт өвчинд идэгдэж цуурхай гардаг. Завьжны цуурхай гол төлөв амтлах нь алдагдсан хүүхэд буюу хиймэл шүд нь муудсан ахимаг хүмүүс гардаг. Завьжны арьс нь атираад дандаа шүлсэндээ норж байдаг учраас өвчний микроб, мөөгөнцөр үрждэг.
Уруул хагарахаас сэргийлье гэвэл шүд, эрүү нүүрний эмчид очих нь зүйтэй. Эмчлүүлэхгүй бол хагархайд чинь идээ буглаа үүсэж сэдрээд удаан эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно.