Шүд

Дээд эрүүний шүдийг дээрээс доош нь, доод эрүүний шүдийг доороос дээш нь сойзодвол зохино. Ингэж цэвэрлэхэд хөндүүр, буйлнаас цус ч гарна. Гэхдээ удаан цэвэрлээд дасахад сайн болдог. Арааны хивдэг талыг тун болгоомжтой цэвэрлэж бай.
Сийрэг үстэй сойзоор шүдээ угааж байвал сайн. Яагаад гэвэл шүдний хоорондын зай дундуур үс нь сайн ордог юм. Сойзны өтгөн үсийг жигд тэгшхэн тайрах нь зөв. Тийм сойз шүдний гадна тал, хоорондох зайг сайтар цэвэрлэдэг.
Сойзны үсийг дээш нь харуулж шилэн аяганд хийж тавина.
Буйлыг бэхжүүлэхийн тулд нягт бүтэцтэй алим, цагаан лууван, байцаа гэх мэтийн жимс, түүхий ногоо идэх нь зүйтэй.
Шүд унах нь гоо сайхны ба эрүүл ахуйн ноцтой хохирол бөгөөд энэ нь хүнийг үзэмжгүй болгоод зогсохгүй хоол зажлахад бэрхтэй болж хоол боловсруулалтыг муутгана. Иймээс унасан шүдний оронд дор нь шинэ шүд хийлгэх хэрэгтэй.