Хүзүүгээ арчлах нь

Оройд, унтахынхаа өмнө нүүрэндээ шөнийн тос түрхэхдээ хүзүүндээ мөн түрхэж бай. Тослох ихтэй тосыг хуурай арьсанд сайн шингээхийн тулд дулаан алчуураар хүзүүгээ ороо.
Хүзүүгээ хүүхдийн саван, зөөлөн сойзоор угаа. Ингэхдээ сойзоороо зууван хөдөлгөөн хий. Дараа нь бүлээн усанд хүзүүгээ булх.
Хүзүүний улбагар арьсанд хүйтэн шүршүүр сайн. Хүзүүгээ аль болох хүйтэн усаар шавших юм уу, хүйтэн усанд норгосон сэвсгэр алчуураар хэсэг хугацаанд ороо. Дараа нь гарынхаа араар 30 орчим удаа алгад. Yүнийг долоо хоногт 2-3 удаа давтан хийх хэрэгтэй.
Бүлээн усанд норгосон сэвсгэр алчуураар өглөө бүр хүзүүгээ арчиж байвал арьсны бэржрүү арилна. Гэхдээ ширүүн арчиж болохгүй. Yүний дараа тос түрхэж болно. Хиргүй хүзүүг шинэ хэмхийн хальсаар арчих нь ашигтай.
Хүзүүн дээрээ улаан толбо юм уу, хагарсан судастай бол арьс эмзэглүүлэх өндөр захтай хувцас өмсөх хэрэггүй.
Өглөөд угаалгын дараа хүзүүндээ байнга иллэг хийх нь зайлшгүй чухал. Эхлээд хүзүүгээ халуун усаар шавшаад, дараа нь хөөсөртөл нь савандана. Тэгээд нэг их ширүүн биш хоёр сойзоор доороос дээш 3-4 минутын турш хийнэ.
Иллэгийн дараа эхлээд халуун бүлээн, дараа нь хүйтэн усаар шавшина. Усыг ямагт шилэн хүзүүний нэг л цэгт бууж доошоо эрүү даган урсахаар гоожуулах хэрэгтэй.
Ийм маягаар угаасан хүзүүнд тэжээлийн тос түрхэж сойзоор иллэг хийдэг чиглэлээр хурууныхаа өндгөөр арьсаа улайж, бүх тосыг шингэтэл тогшино.
Хүзүүний арьс нэн үлбэгэр, сулхагар бол өдөрт нэг удаа дараах дасгалыг хийх нь зайлшгүй чухал. Yүнд
1.Толгойгоо зүүнээс баруун, баруунаас зүүн тийш тойрог маягаар эргүүлнэ. /20 хүртэл удаа/
2.Орон дээр хоёр гараа биеийнхээ дагуу сунгаж толгойгоо орноосоо унжуулан хэвтэнэ. Тэгээд толгойгоо цээжиндээ хүртэл ягуухан өргөнө. Дараа нь анхны байдалдаа ортол нь мөн ягуухан буулгана. /5-6 судаа давтана/
3.Алгаараа газар тулан суугаад чихээ мөрөндөө хүртэл толгойгоо зүүн тийш, дараа нь баруун тийш гэлжийлгэнэ. Дасгалыг мөрөө өргөлгүй 5-6 удаа давтана.
Янз бүрийн жин тавих нь мөн сайн нөлөөтэй. Халуун усанд алчуур норгож түүнээ базаад даруй хоолой дээрээ тавин хоёр үзүүрээс нь хойш татаж 2-3 минут байлга. Хүйтэн усаар мөн энэ жинг тавина. Жинг 5-6 удаа сэлгүүлэн тавь.