Нүд

Нүдний хараагаа сэлбэхийн тулд нүдээ аньж, өндөрлөсөн юм дээр хөлөө тавиад хэдэн минут хэвтэнэ. Нүүрэн дээрээ далдууны хальс чанаад норгосон үслэг даавуугаар жин тавь. Ам хамрын нүхээ таглахын хэрэггүй. Ингэхэд хараа сэлбэгдэж, нүүр засарна.
Нүдээ амраахын тулд дасгал хийх ашигтай.
1.Цэх зогсоод ур дахь юмаа харж ань. Энэ дасгалыг 10-15 удаа хийнэ.
2.Толгойгоо хөдөлгөлгүй зүүн баруун тийшээ хар. Yүнийг 10-12 удаа хийнэ.
3.Өлийлгүй дээшээ, дараа нь доошоо хар. Yүнийг 10-12 удаа хийнэ.
4.Дээш нь, зүүн тийш нь, доош нь, баруун тийш нь тойруулаад, дараа нь буцаагаад аажуухан хар. Yүнийг 7-8 удаа хийнэ.
5.Баруун гараа урагш нь сунгаад, долоовор хуруугаа өөр рүүгээ махийлгаад, хөмсөгний хооронд энэ хуруу чинь таарахаар аажуухан өөр рүүгээ хөдөлгө. Гарынхаа холдох ойртох хөдөлгөөнийг сайтар хар. Энэ дасгалыг 7-8 удаа хий.
6.Нүдээ сайтар 10-12 удаа анивч.
Зовхи хавдаж нүд ихээхэн үрэвссэн үед сэрүүн жин тавина.
1.Зөөлөн даавуугаар хийсэн нүдний аяган чинээ даавуун уутанд нүдсэн цай буюу балжингараам цэцгийн нунтаг хийнэ. Түүнийгээ буцалсан устай аяганд хийж 5-10 минут байлгана. Дараагаар нь аяганаасаа авч бүлээнээр нь хоёр нүдэн дээр зэрэг тавь. Ингэж жин тавивал нүдний эргэн тойронд үрчлээ гарахаас хамгаалах болно.
2.Шинэ төмсийг үрүүлд нитгэрээд марлинд боож нүдэн дээрээ тавь. 10-15 минут болоод жингээ авч нүднийхээ хавь орчмоор аятайхан тос түрхэнэ.
3.Цэвэр бүлээн усанд норгосон хөвөн нүдэн дээрээ 3 минут тавиад, дараа нь хүйтэн усанд хөвөнгөө норгоод мөн 3 минут тавь. Yүнийг 6-7 удаа хий. Уйлсны дараа бол ингэж жин тавих тун сайн.
Дор дурдсан энгийн аргыг сахивал эрүүл, гоё нүдтэй явна.
1.Бичиг, ном унших, юм оёхдоо гэрэл гэгээгээ тааруулсан, гэрлийн тусгал зүүн гар талаас чинь жаахна дээхнээс тусаж байвал сайн.
2.Зуны саруулхан өдөр гэрэл бүдгэрүүлэх шил хий.
3.Бүрхэг өдөр, үдэш орой гэрэл бүдгэрүүлэх шил бүү хий. Хийвэл нүд ядарна.
4.Эмчийн зөвшөөрснөөр нүдний шил хийж болно. Шил хийсэн хүн хөгшин харагддаг гэдэг бол худал. Нүдний шилийг нүүрнийхээ хэв байдалд тохируулан хий.
5.Автобус, машинд ном бүү унш.
6.Тас харанхуйд телевизор үзэх хэрэггүй. Бүдэг гэрэл асааж, эсвэл ширээний чийдэн, ханын чийдэн асааж үз.
7.Ажил хийж байгаа үед нүд чинь ядарвал 3-4 минут ань.
8.Нүдний гимнастикийг тогтмол хийж, жин тавьж бай.