Yнэртэй ус хэрэглэж сурах нь

Чихний ар, үсний доод захаар шилэндээ, шилний хонхорхойд, хүзүүндээ ар талаас нь, өвдөг тохойн нугачаа, шанаа, сугандаа түрх.
Yнэртэй усыг харанхуй сэрүүн гаазр хадгалбал сайн. Онгойлгосноос хойш 6-8 сарын турш үнэртэй усны үнэр арилахгүй хадгалагдана. Гэхдээ үнэртэй усны чанараас хамаарах удаа бий.
Хүн хүний арьсанд үнэртэй ус янз бүрээр нөлөөлдөг. Тийм учраас үнэртэй ус бүхэн хүн бүгдэд таарахгүй. Цайвар хувцас дээр мэдэгдэхүйц толбо үлдэж магадгүй тул хувцасны дотор талаас оёдлын нь дагуу шүршинэ. Yслэг зүйл үнэртэй усны үнэрийг сайн шингээдэг.
Зун бол биеийнхээ наранд ил гардаггүй газраа л түрхэнэ. Тэгэхгүй бол биед толбо үлдэж, дараа нь арилгахад бэрх болно.