Эмэгтэй хүний дур булаам өгзөг

1.Гараараа ширээ тулж, нуруугаа хотолйгон, нэг хөлөө шулуунаар нь хойшоогоо аль болох өндөр өргө. Энэ дасгалыг удаан хэмнэлтэйгээр хоёр хөлөө ээлжлэн тус бүр 20 удаа хийнэ.
2.Дээш харан хавтэж, хоёр алгаа биеийн дагуу шаланд наалдуулна. Ингээд хөлөө шулуун байлган, өгзгөө нягт шахан чангаруулж, таазаа аль болох дээш өргө. Энэ дасгалыг удаан ба хурдан хэмнэлтэйгээр тус бүр 20 удаа хийнэ.
3.Хэвтсэн чигээрээ, хоёр хөлөө өвдгөөр нь нугалж хооронд нь мөрний хэмжээтэй зай ав. Хоёр улаа шаланд бүтнээр нь тавьж, гэдсээ татаж чангалсан байх ёстой. Хоёр гар биеийн дагуу байрлана. Ингээд өгзгөө нягт чангалан, таазаа дээш өргөнө. Таазаа хэт өргөж болохгүй ба мөр, нуруу, өвдөг нэг шулуунд байх ёстой. Энэ дасгалыг удаан ба хурдан хэмнэлтэйгээр тус бүр 8 удаа хийнэ.
4.Дасгалын төгсгөлд өвдгөө тэврэн цээж рүүгээ татаж, булчингаа сулла.
Булчингийн хэмжээг томсгох бэлтгэлийн үед нэг дасгалыг дуусгаад, нөгөө дасгалд шууд орох хэрэгтэй. Дасгалыг удаавтар, дөлгөөхөн бүрэн давтамжаар хийвэл булчин иж бүрэн, чанартай ажиллах бололцоотой болдог.