Тень

Тень тавихын өмнө нүдний зовхины тослогийг бүрэн арчиж, уусган цэвэрлэх хэрэгтэй.
Та зовхиндоо жигд, тод бус пудр тавиарай.
Тенийг их хэмжээгээр, гүн өнгөтэй болгон хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь арилгахаас нэмсэн нь дээр гэдэг ерөнхий зарчмыг санаарай.
Тенийг түрхэхийн өмнө гарын ар дээр түрхэж, илүүдэл хэмжээг хасах хэрэгтэй.
Зовхины захаар өнгийг нь тодосгож өгөх. Yүнийг эхлэхдээ нүдний дотор булангаас биш, зовхины дундаас эхлэх ёстой. Эхлээд нүдний гадна булан руу өнгийг нь тодосгоод, үлдсэн будгийг нүдний дотоод булан руу түрхэж тараан уусгана.
Тенийг доороос дээш чиглэлд гадагш хазайлгаж түрхэнэ.
Эцэст нь гэгээтэй пудрийг хөнгөн түрхсэнээр тень удаан хугацаанд тогтож өгнө.
Түрхэх багс, поролоныг ойр ойрхон савандаж угаах хэрэгтэй. Ингэвэл поролон нь тенийг сайн шингээн авч, таны хүссэн өнгө цэвэр, тунгалаг тавигдана. Бас түрхэгчийн поролоныг үл ялиг чийглэвэл тень зовхинд тань сайтар шингэж тогтдог.