Зовхи унжиж, үрчлээтээд байвал…

Хэт их ядрах, нойр муу байх, нас ахих зэргээс шалтгаалан зовхи үрчлээтэж, нүдний доогуур уут үүсдэг. Энэ тохиолдолд яншуй, төмсний маск болон чидун жимсний бүлээн тосоор жин тавихад маргааш өдрөөс нь эхлээд л үр дүн нь мэдэгдэх вий. Мас бэлтгэх хэдэн жорыг толилуулж байна.
Жор1 Жижиглэн хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад чийгтэй хөвөн юм уу, марлиар бүтээнэ. 15 минутын дараа маскаа аваарай. Мөн энэ аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний маскийг тавьж бас болно.
Жор2 Жижиглэсэн төмсийг хоёр цайны халбага гурил, мөн хэмхжээний халбага сүүтэй хольж дээрхийн адил маск тавьж болно.
Жор3 Чидун жимсний тосоор жин тавиад, дараа нь яншуйны хандаар бэлдсэн мөсөөр массаж хийнэ. Харин массаж хийхдээ тун болгоомжтой хийх хэрэгтэй.