Ерөнхийлөгч Н.Багабанди өнөөдөр эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 9-нд зарлан хуралдуулах тухай зарлиг гаргаж уг хуралдааныг нээсэн боловч уг хуралд МАХН-аас УИХ-д шинээр сонгогдсон гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас зохион байгуулалтын асуудал хэлэлцэж чадаагүй завсарласан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ руу мордохынхоо өмнө УИХ-д суудал авсан нам, эвсэлд хандаж үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэн улс төрийн зөвшилцөлд хүрэхийг уриалсан. МАХН, Эх орон-Ардчилал эвсэл, БНН зөвшилцөх асуудлаа идэвхжүүлж, энэ оны долдугаар сарын 23-нд УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэн хуралдах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгааг мэдэгдье гэжээ.
/MN-25/