Зөвшилцлийн бялуу

Шииээр бүрэлдэх парламентад сонгогдсон хүмүүс нь чуулганы танхимыг эзлэн авчихаад хуучин гишүүд нь арга ядахдаа байнгын хорооны хуралдаан хийдэг танхимд цугларах вэ дээ.
Энэхүү төрийн хямрал, эмх замбараагүй бужигнааны эх үндэс нь хуулийн цоорхой. Ямар их цоорхойтой, яаж ч тайлбарлаж болох хийтэй хууль яасан олныг баталсан юм бэ дээ манай эрхэм парламентчид. Тэр тусмаа гол тулгуур хуулиудаа шуү. Улстөрчдийн хэруул Сонгуулийн хуулиас эхэлсэн. Баахан хүн зөөж аваачаад ялчихлаа гэцгээсэн. Гэвч тэгж болохгүй гэсэөн заалт хуульд үгүй. Шилжүүлэг хийлгэсэн л бол шилжилт хөдөлгөөн чөлөөтэй.
Гурван бие даагчийн асуудал нэг хэоэгтээ маргааны эх үүсвэр болсон. Гэтэл энэ асуудлыг манай урдаа барих хуульчид маань тэс өөрөөр тайлбарлаж байх юм. Нэг нь Засгийн газар байгуулахад тэдний оролцоо гэж байхгүй гэхэд нөгөө нь тэд бол жинхэнэ бие даагчаас ялгаатай гээд л тайлбарлаад явчих жишээтэй.
Хамгийн сүүлийн эмгэнэлтэй ч гэмээр жишээ. УИХ-ын 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт санал хураалт дахин явуулахыг Захиргааны хэргийн шүүх хэвээр үлдээсэн. Ингэхдээ туе шүүх энэ тойрогт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Сам.Отгонбаярыг давж заалдах эрхтэй хэмээн заасан. Гэтэл хамгийн шогтой нь ийм хэргийн давж заалдах шатны шүүх нь байгуулагдаагүй байгаа гээд бод доо, Үйл явдал шат дараалан өргөжих тутам хуулийн олон олон цоорхой илэрч, тэр нь бүр томрох биз ээ.
Монголын парламент нэг удаа цаг гаруйхны хугацаанд 70 гаруй хуульд зэрэг өерчлөлт оруулж байсныг оанаж байна. Сайтар бэлтгэсэн тул ийм өөрчлөлт хийлээ гэж хууль тогтоогчид сайрхаж байсан нь ч тод байна. Гэвч ийм цоорхойтой хууль л тэдний гарын салаагаар урсч байсан байх нь. Цаашдаа ч ийм байдал давтагдахыг үгүйсгэхгүй. Одоогийн шинэ парламентад хуульч мэргэжилтэй хүн есхөн байгаа. Дөнгөж 12.2 хувь нь гэсэн үг. Харин бизнесмэнүүд 30 гаруй хувийг нь эзлэв. Хууль эрхзүйн орчин нь ийм бүрхэг бүүдгэр байгаа Монгол Улсын хувьд чадалтай хуульчид нь парламентадеуужбаймаар санагд-даг юм. Гэвч голлох намууд нь хуульч, эрх зүйчдээ жийж оронд нь мөнгө төгрөг хандивласан бизнесменуудийгнэр дэвшуүлээд л. Урвуу тогтолцооны гажгийг үтэр түргэн засахгүй бол энэ Монголын төрийн хувь заяа хэцүүдэх нь ээ. Хууль, дүрмийг хэлэлцэж батлахдаа долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар л дандаа ханддаг байхсан.
Алаагүй баавгайн арьсыг хуваана
Ийм нэг хэлц үг монгол хэлний үгсийн санд бий. Гэтэл үүн лүгээ адил явдал нам, эвсэл, улстөрчид, хүмүүсийн дунд өрнөж. байна гэнэм. МАХН дор хаяж 50 суудал авч олонх болно хэмээн тооцоолоод ямар ямар албанд хэнийг томилохоо урьдчилан төлөвлөчихсөн байсан гэж Ардчилсан нам мэдэгдэж байлаа.
Сонгуулийн дүн урьдчилан гарсны дараа эвслийнхэн Бид бие даагчидтайгаа нийлээд олонх болчихлоо хэмээн хөөрцөглөж, мөн л эрх мэдлийн хувиарлалтыг битүүхэндээ хийцгээж эхэлсэн гэдэг.
Харин одоо нэг нам, эвсэл дангаар ноёрхож, албан тушаалын хувиарлалт хийх боломжгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл, зөвшилцлийн бялуугтэнцүү хуваах хэрэгтэй болох нь. Одоогоор МАХН 37, Эх орон-Ардчилал эвсэл 35, БНН нэг, бие даагчид гурван суудал аваад байна. Хэн нь ч олонх биш гэсэн үг. Зөвшилцлөөр л УИХ-ын дарга, Ерөнхий сайд, яамдын сайдуудыг шат дараалан тодруулна.
Маш олон хувилбар яригдах биз ээ. УИХ-ын даргыг МАХН-д, харин Ерөнхий сайдыг Эвсэл авахаар тохиролцож байгаа гэсэн нэг мэдээлэл байна. Энэ тохиолдолд УИХ-ын даргад Ерөнхий сайд Н.Энхбаярыг томилуулах нь тодорхой гэнэ. Харин ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялалт байгуулбал түүний халааг одоогийн Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан авах нь баталгаатай аж. Энэ бүхэнд намын эв нэгдэл ихээхэн нөлөөлнө гэцгээж байгаа юм. Саяхан хуралдсан МАХН-ын Бага хурал аядуухан болсон нь энэ намын дотор томоохон хагарал гарахгүй нь гэсэн мессэжийг нийгэмд өгөх шиг боллоо,
Эвсэл хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэх вэ гэсэн асуудап бур ч их анхаарал татна. Эвслийн цөм намын даргын хувьд М.Энхсайхан Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой хүний нэгдүгээрт орж байна. Харин эвслийн гишүүд түүнийг дэмжих эсэх нь тодорхойгүй. Эвслээс сонгогдсон 35 гишүүний 15 нь Алтан гадас ассоциацийнх, долоо нь Б.Эрдэнэбатын фракцынх. Тиймээс Алтан гадас-ынхантай хэл амаа ололцож чадвал Б.Эрдэнэбат Еренхий сайдад дэвших боломжтой гэж өөр нэг эх сурвалж бас өгүүлж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн хоёр том бялууг МАХН, Эвсэл хувааж авах нь тодорхой тул МАХН Ерөнхий сайдыг, Эвсэл УИХ-ын даргын суудлыг авлаа ч дээрхээс нэг их хол зөрөөгүй үйл явдал өрнөх биз ээ.
Үүнээс гадна өөрсдийгөө яамны сайд, агентлагийн дарга, бүр газар, хэлтсийн даргаар төсөөлсөн хүмүүс хаа сайгүй олширсон аж. Яам, Тамгын газруудын ажилтнуудын дунд хүлээлт үүсчихсэн, ажил алба нэг л назгайрчихаж. Зөвшилцлийн бялууг зөв, түргэн хуваачихвал зон олны минь амьдралдл хэрэгтэй юм. Ноёд дээдэс та нарын хагарал-даанаас ард бид нар л хохирдог шүү дээ гэж Мандухай цэцэн хатан киноны Мянхай баатрын хэлдэг үгийг Миний ард түмэн гэж тоть адил давтах дуртай улстөрчид минь ямагт саналтай.
Эвт шаазгай буга барина
Зөвшилцлийн бялууг зөв, зүйтэй хуваарилахад бас учир байна аа. Эвлэх талаас нь хаана хаанаа анхаарахгүй бол үнэхээр бүтэхгуй. Хүн болган хувийн амбицаа хөөгөөд байвал төрийн хямрал улам гаарч УИХ тарах ч аюултай. Ийм аюул бодитой бий.
Бие дааж сонгогдсон гурван гишүүн доод тал нь яамны сайд горилж байгаа тухай янз бүрийн яриа нийгэмд нэгэнт тархчихаж. Буян-гийн Жаргалсайхан болон тэдгээр бие даагчид МАХН, Эвсэл хоёрын алинтай нь ч эвсээд асуудлыг будаа болгоод байж чадна. Гэхдээ цаад утгаар нь бодвол төрийг хямралд хүргэхгүй байх боломж МАХН, Эвсэл хоёрт байгаа. Ямартай ч тэд нам, эвсэл дотроо зөвшилцөх ажлын хэсгүүдийг байгуулчихлаа, Байн байн хатуухан үгтэй мэдэгдэл, уриалга бие бие рүүгээ шидэлцэж байгаа ч энэ нь том алхам юм. Энэ алхмыг улам урагшлуулах л хэрэгтэй байна.
Уржигдархан УИХ дахь эвслийн түр бүлэг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь зүйтэй гээд бусад намын дарга нартай уулзалт, яриа эхлүүлэхийг түр бүлгийн ахлагч, дэд ахлагч нартаа үүрэг болгожээ. Билэгдлийг нь бодож өнөөдөр анхны уулзалтаа морин цагт эхлүүлэх бодолтой байгаагаа Эвслийн удирдлага МАХН-ын дарга Н.Энхбаярт бичгээр мэдэгдээд байгаа аж. Хуучин УИХ ч хаалтын хуралдаанаа өнөөдөр хийнэ. Энэ маягаарүйл явдал цааш өрнөвөл уг нь зүйтэйсэн. Эвлэлдэж нэгдсэн цагтаа л Монгол Улс хүчирхэгжиж байсан түүхтэй. Эвт шаазгай буга барина ч гэж сайхан үг бий. Эв найрамдал дэлгэртүгэй.
(өнөөдөр 2004.07.22 170)