Чингис хааны сүүдэр киноны зураг авалт Тэрэлжид эхэлнэ

ВВС компани Польшийн МС Films компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд Чингис хааны сүүдэр кинонд тоглох жүжигчдийг Монголын 600 гаруй жүжигчдээс сонгосон юм байна. ВВС компанийн кино группээс Монголд нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ирээд байгаа юм. Киноны уран бүтээлчдийн ярьж байгаагаар киноны гол санаа бусдын бүтээлтэй давхцахгүй бөгөөд Английн уран сайхны киноны мэргэжлийн зохиолч Монголын нууц товчоо болон бусад түүхэн бүтээлийг ашиглан бичжээ. Киноны Чингис хааны дүрд АНУ-д жүжигчний мэргэжил эзэмшсэн жүжигчин Оргил, Бөртэ хатны дүрд сүүлийн үед үзэгчдийн талархлыг хүлээж буй жүжигчин Анхням, Билгүтэйн дүрд жүжигчин Болд-Эрдэнэ тоглох ба бусад дүрд Жарантав, Дамдин, Равдан, Мэндбаяр, Эрдэнэбилэг зэрэг манай авьяаслаг жүжигчид тоглох юм байна.
Киноны зураг авалт есдүгээр сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үзэгчид хамгийн их цагийг ВВС-гийн кинонд өгсөн юм байна. Чингис хааны сүүдэр кино хоёрдугаар сард улаан өндөгний баяраар гарах бөгөөд Английн хэмжээнд дунджаар 8-10 сая хүн үзнэ гэсэн судалгаа гарчээ. Киноны дүрийн сонголтыг Шиндлерийн бүртгэл, Төгөлдөр хуурч зэрэг Оскарын шагналт киноны дүрийн сонголтыг хийсэн хатагтай Мария Магдалена Шварцбарт хийсэн байна. Киног бүтээгдсэний дараа ВВС-гээс гадна АНУ-ын Discoүery, Германы RTL кино болон Монголын кино театруудаар цацагдах юм байна.
/MN-25/