Олимпийн бамбар эх нутагтаа жаргах наадам

Анх Грекийн Олимп хэмээх ууланд дайчин эре сэлмээр тулалдаж олны нү-дийг хужирладаг байсан нь өдгөө дэлхий^ хамгийн том спортын наадам болох Олимпиин угшил байжээ. Өөрөөр хэлбэл, Олимп эх нутагтаа ахин нүүдэллэн ирлээ гэж хэлж болмоор. Энэ утгаараа Грекчүүд Афин-2004-өөс их амжилт хүлээж байгаа нь тодорхой. Үүндээ ч хүрэх магадлал өндөртэй. Тун удах-гүй, гурван долоо хоногийн дараа буюу наймдугаар сары н 13-29-ний өдрүүдэд зо-хиогдох олймпод нийт 200 гаруй орны 10500 орчим та-мирчин оролцож, спортын 28 төрөлд өрсөлдөх юм. Харин тахир дутуучуудын олимп есдүгээр сарын 17-28-ны хооронд 11 хоног болох бө-гөөд тэдэнд зориулж зам, тээврийн хэрэгсэл бэлтгэжээ.
2500 жилийн тэртээх замаар марафончид гүйнэ
Афин-2004 олимп урлаг спортыг холбосон Эрүүл биед саруул ухаан гэсэн уриатай. Үзэгчид, тамирчид, зочид гээд олимпиин гэр бүлд багтаж байгаа хэн ч гэсэн мартахын аргагүй сайхан сэтгэгдэлтэй буцна гэж зохион байгуулагчид нь амлаж байгаа. Анх МЭӨ 490 онд тамирчид гүйж эхэлсэн замаар энэ удаагийн марафон уралдах гэнэ. Тамирчид Марафон хотхоноос гарч Афины төв дэх гантиг чулуу-гаар барьсан Панафин цэн-гэлдэх хүрээлэнд барианд орох юм. Энд 1896 онд тухайн үедээ дэлгэрч байсан спортын тэмцээнүүд болдог байж. Дэлхийн хамгийн мэргэн хар-ваачдыг ч энд тодруулах ба дугуйн уралдааныг Афины төвийн Акрополь цэнгэлдэхэд явуулах юм байна. Харин Олимпиин хамгийн гол бэлгэ тэмдэг болсон бамбарыг Олимп ууланд таван тивийн төлөөлөгч нар руу чиглүүлэн барьж асаадаг бөгөөд олон орноор аялсны эцэст олимпиин нээлт дээр авчрах аж. Афи1 төдийгүй нийт Грек даяар эртний театр, талбай, концертын болон үзэегэлэн-гийн танхимуудад төрөл бү-рийн урлагийн арга хэмжээ, үзэегэлэн, амьд тоглолтууд болж очсон хэнийг ч уйдаах-гүй гэнэ.
Аливаа томоохон арга хэмжээний үеэр цаг агаар ямар байх нь бүх хүний сэт-гэлийг түгшээдэг. Тэгвэл Афин-2004- ийн үеэр Грект жуулчид зөвхөн олимп үзэ-хээс гадна задгай агаарт тухлан далайн эрэгт алжаа-лаа тайлж болохоор нартай сайхан өдрүүд үргэлжилнэ гэж цаг уурчид олныг баяр-луулсан мэдээ дуулгажээ. Грек нь Европын холбооны улсуудаас хамгийн урд хэ-сэгт байрладаг бөгөөд газар нутгийн нь хорь орчим хувийг нь арал эзэлдэг. Арлууд эртний урлаг соёлын асар их өвийг уламжилсан музей, дэлхийд хаа ч байхгүй өвөрмөц тогтоц бүхий байгальтай учир өвөл зуны аль ч улиралд
жуулчид тасардаггүй гэнэ.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдыг цоо шинэ өнгэ төрхтэй хот угтана гэж туе улсын удирдлагууд амлажээ. Нийслэлийн төвөөс холгүй эртний Грекийн соёлын уламжлалыг хадгалсан шинэ цогцолборууд барьж байгаа нь тамирчдын тав тухыг бүрэн хангахад чиглэсэн ажпын нэг юм байна. Афины олимпиин спорт цогцолборыг Испанийн нэрт архитектор Сантьяго Калатрава удирдан хийлгэж байгаа. Энэ цогцолборт хөн-гөн атлетик, усан спорт, теннис, дугуйн уралдаан, сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд болно. Мөн жуулчдад зориулан сүүлийн үеийн бүх төрлийн тээврийн хэрэгслийн шинэ сүлжээг ашиглаж эхэлсэн ба Европын олон улсын агаарын тээврийн сүлжээнд 2001 оноос орж метро, хотуудын төмөр замын шинэ маршрут гаргажээ.
Хятадын хамгийн залуу тамирчин 14 настай
Дэлхий дахины спортын наадамд манай урд, хойд хөршүүд бие биенээ амжилт-тай оролцоно гэж таамаглаж байна. Хятад л гэхэд Афины олимпиин манлайлагчаар Орос, Америк хоёр тодрох магадлал өндөр гэж байгаагаа Хятадын олимпиин багийн дарга Ли Фужун Бээжинд хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. Афины олймпод Хятадын баг 407 хүнтэй оролцож байгаа нь тэдний түүхэн дэх олимпиин хамгийн нүсэр баг болж байна. Хятадууд 26 төрөлд өрсөлдөж, дор хаяж гуравт нь түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Багийн 270 эмэгтэй тамирчин нь тэдний олимпиин гол найдвар ба бөхийн залуу тамирчдын
хувьд Бээжин-2008 олймпод оролцоход нь том турш-лага, бэлтгэл болно гэж Ли Фужун хэлэв. Тамирчдын дундаж нас 23, хамгийн ахмад нь болох 43 настай Ван Ифу зургаа дахь удаагаа олймпод хүч сорих гэж байгаа аж. Харин 14 настай Чжан Тяньи хамгийн залуу тамирчин. Хятадууд Сидней-2000-гаас 28 алт, 16 мөнгө, 15хүрэл авч байсан билээ.
Оросууд зарим тамирчнаа тодруулаагүй байна
Оросын хувьд олймпод явах 467 тамирчны нэр тодорхой болсон ч 477 болох магадлалтай. Учир нь, хүндийн өргөлт, сэлмээр тулалдах, хөнгөн атлетикийн төрөлд ямар тамирчин явуулахаа одоо хэр нь шийдээгүй ба шалгаруулалтаа энэ сарын 23-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл Тулад явуулах гэнэ. Гэтэл тамирчдын тухай мэдээг хүлээн авах эцсийн хугацаа долдугаар сарын 23-ны өдөр гэж Олон улсын олимпиин хороо зарласан. Америкийн баг 500, Германых 480 тамирчинтай оролцох юм байна.
Афин-2004-ийн сахиус нь далайн өнгөтэй хувцастай ах дүү хоёрын зураг бөгөөд олимпиин үнэ цэнэ болон бүх дэлхийн ард түмнийг нэгэн гэр бүлийн ах дүүс хэмеэн бэлгэдэх үүднээс ах дүү хоёрын зургийг нартай хамт дүрсэлжээ. Олимп үргэлж хүмүүнлэг энэрэнгүй ёсыг дээдэлж ирсний бэлгэдэл болгон нарыг оруулсан байна.