Амийг нь хөнөөгөөд тээшинд нь орхижээ

Хохирогчийн хоёр гарыг бугуйн хэсгээр нь зөрүүлж скочдсон байсан бөгөөд хоолойг нь боосон байв. Талийгаач хувиараа хүн тээвэрлэж явсан бололтой. Автомашинаас хөгжим болон бусад эд зүйлс алдагдсан гэнэ. Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй зарим нэг хүнийг сэжигтнээр татаж эхэлжээ.
/Өдрийн сонин, 2004., 07.22, 181/