Их талын жааз-ын аялгуу дуурсана

Их талын жааз-д өөрийн ая эгшгээ өргөхөөр АНУ-аас жааз дуучин, хөгжимчин Боб Беллоус, Канадаас дуучин Дебра Размуссен, ОХУ-аас саксофонч Дима нар ирсэн байна. Манайхаас НЇБ-ын элч дуучин Т.Ариунаа, Хүрээ жааз, Пауза, Black and White зэрэг хамтлаг, дуучдаас гадна залуу уран бүтээлчид оролцоно.
Канадын дуучин Дебра Рамуссен Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ажиллаж Монголын жааз номын санг байгуулжээ. Тэрээр ирэх бүртээ жааз хөгжмийн бичлэг, цомог, шинэ сонин мэдээ материалуудыг сандаа хандивлаж байдаг аж.
Жааз хөгжим нь Монголд анх ХХ зууны эхэн үед нэвтэрсэн бөгөөд Дундад улс дахь Америкийн Форд компанийн худалдааны төлөөлөгч асан нэгэн Монголд ирэх үедээ Богд хааны зун, өвлийн ордонд жааз хөгжмийн тоглолт хийж байсан тухай тэмдэглэн үлдээжээ. Хожим 60-70 оны үед дагшаа найрал хөгжмийн аянд танц эргэж байсан ч төдийлөн хөгжсөнгүй. Харин 1990 оноос хойш хөгжмийн энэ төрөл ахин дэлгэрэх үүд хаалга нээгдсэн билээ. Одоо манайд жааз стилээр уран бүтээлээ туурвидаг олон хүн бий болсон.
Энэ сарын 29-31-нд болох Их талын жааз Монголын жааз хөгжмийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах биз ээ.
/Өдрийн сонин, 2004., 07.22, 181/