Бат-Эрдэнэ Интернэтийн үйлчилгээний үнийг 50 хүртэлх хувиар бууруулна

– Манай улсын хувьд хүн ам багатай, мөн орчин үеийн технологийг хурдацтай нэвтрүүлж байгаагаараа онцлог л доо. Өнөөдрийн байдлаар гар утас, болон энгийн утсыг оруулаад тооцоход 100 хүн тутмын 18,3 нь телефон утастай гэсэн тоо бий. Интернэтийн тухайд хаягтай буюу бүртгэлтэй хэрэглэгчид бий. Тухайлбал, миком, мзйжикнэт, бусад интернэтийн уйлчилгээ үзүүлэгч компаниудад бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 40 мянга байна. Үүнээс гадна үнэ төлбөргүй yahoo.com Hotmail.com гэсэн интернэтийн хаягт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоог нийлүүлбэл 270 гаруй мянга болно. Гэхдээ энэ тоо хэр үнэн бодитой талаар судалгаа хийж байна. 100 хүнд ногдох телефон утасны үзүүлэлтээр Монгол Улс нэлээд дээгүүрт ордог.
Харин компьютер өөрөө их үнэтэй эд. Олон улсын түвшинд 10 мянган хэрэглэгчдэд хэчнээн компьютер ногдож буйгаар түвшинг тогтоодог. Энэ үзүүлэлтээр авч үзвэл манай улс Хятад, Энэтхэгийн дээгүүр орчихдог. Хүн амын тоои , шалтгаалаад тэр шүү . €р нь интернэтэдтүшиглэсс !төрөл бүрийн үйлчилгээ, хэрэмзэ, программ хангамжийг ашиглах, боловсруулах, гуравдагч программ хангамжийн зах зээлд ажиллах талаар манайх дэлхийн хөгжлөөс хоцорч яваа.
-Бусад улс орны мэдээлэл технологийн хөгжлийг гүйцэж очихын тулд юу хийх ёстой вэ?
-Мэдээлжсэн нийгмийн эхлэлийгтавихнь чухал байна. Мэдээллийн технологийн үндэсний парк, мэдээллийн технологийн сургалтын төв, Циско академи зэрэг байгууллагыг байгуулсан. Электрон Засгийн газрыг бий болгохоор олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага солилцож байна. Ер нь Засгийн газар бол тухайн орны мэдээллийн технологийн хэрэглээг тодорхойлох гол цөм болдог. Засгийн газарт ямар хэрэглээ буйг гаргаж ирснийхээ дараа эдгээр хэрэглээг үндэсний мэргэжилтнүүдээр боловсруулах талын ажил зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн гуравдагч зах зээлээс ажил хайх явдал их чухал асуудал. Бусад орнуудын программ хангамжиин зах зээлд ямар ажлууд байна, түүнийг Монголд хийх бололцоо хэр байгааг судлах ёстой. Ийм учраас үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг
боловсролыг дээшлүүлэх үүднээс дэлхийд нэртэй мэдээллийн технологийн компаниудын сургалтыг Монголд зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Майкрософт компанийн сертификатыг Монголдоо авсан инженер дэлхийн ямар ч оронд мэргэжлээрээ, өндэр зэрэглэлийн түвшинд ажиллах бололцоотой.
-Сүүлийн үед электрон засаглалын тухай их ярих болсон. Ийм засаглалтай болох ажлын явц ямар шатанд байгаа вэ?
-Өргөн хүрээтэй ойлголт л доо. Электрон засаглалд улс орны нийгэм, эдийн засгийн тухай ойлголт тэр чигээрээ багтдаг. Манай улс их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад нэг амьсгаагаар электрон засаглалыг байгуулчихаж чадахгүй. Тэгэхлээр томоохон хөтөлбөр, төсөл арга хэмжээний хүрээнд жижиг, энгийн хэрэглээнээс эхлэн ажиллаж, ийм засаглалыг байгуулах нь чухал байгаа юм. Бид эхнээс нь ч хийгээд байгаа.
-Дэд бүтцийн яамыг мэдээллийн сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлсэн гэж сонссон юм байна?
-Өнгөрсөн жил олон улсын харилцаа холбооны байгууллагуудтай хамтран Дэд бүтцийн яаманд мэдээллийн сүлжээ үүсгэх зорилготой жижиг төсөл хэрэгжүүлсэн. Мэдээллийн технологийн салбарын ажлыг хариуцдагийн хувьд яамнаас эхний алхам хийхийг хичээсэн хэрэг. Энэ хүрээнд цагийн бүртгэлийн системийг бий болгосон. Цаашдаа Сайдын зөвлөлийн хурал, болон шуурхайгаас өгдөгүүрэг даалгавар, түүний биелэлтүүдийг бичдэг хүмүүсийн ажлыг кодчилох зэрэг жижиг программ суулгах болно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр цаг хугацаа, цаасыг хэмнэх ач холбогдолтой. Мэн бусдад үлгэр дууриал болох учиртай юм. Яамд болон агентлап зарим албан газрууд өөрсдийн түвшинд жижиг сүлжээг байгуулаад эхэлсэн.
Электрон засаглалын тухайд манай газраас ач холбогдолтой нэг саналыг Мэдээллийн технологийн үндэсний хороонд оруулж хэлэлцүүлэх бодолтой байна. Электрон засаглал гэсэн томоохон арга хэмжээний хүрээнд салбар бүрт жижиг ажлын хэсэг байгуулах тухай юм. Тухайлбал, Ерөнхий сайдын тэргүүлсэн үндэсний хорооны дор Татварын ерөнхий газрын даргаар ахлуулсан, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Э-татварын (Электрон) ажлыгхэсэг байна. Тэд татварын салбарын хэрэглээг тодорхойлж, ямар хэрэглээг нь электрон хэлбэрт оруулж хялбарчлах шаардлагатай байгааг судалж гаргаж ирэх жишээтэй ажиллах юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын ахалсан Э-хөдөө аж ахуй, Э-гааль гэдэг ч юм уу. Энә тохиолдолд мэдээлжсэн нийгэм байгуулах ажил ихээхэн хурдаена гэж бодож байгаа. Түүнээс бус, манай газар бусад бүх салбарын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж чадахгуй шүү дээ. Тухайн салбарынх нь мэргэжилт-нүүдтэй хамтран ажиллах шаардлагатай.
-Мэдээллийн технологийн ерөнхий хууль, Электрон эасаглал, Электрон хэлцэл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг боловеруулах ажлын хэсэг гарсан санагдана. Эдгээр төслийг боловсруулж дууссан уу?
-Төслүүдийг боловсруулж дууссан. УИХ-аар хэлэлцүүлэх үлдээд байгаа. Хуулийн төелуүдийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй хүмүүсийн оролцоотойгоор боловсруулсан. Тэдэнд баярласнаа хэлмээр байна Хэн нэгний тушаал шийдвэрээр биш, салбарын мэргэжилтнүүд нэгдэн ажлын хэсэг байгуулан дээрхтөслүүдийг бэлэн болгосон. Үүгээрээ онцлог.
Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн нэг хэсэг нь мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах асуудалд чиглэсэн. Нийт мэдээллийн 90 хувийг иргэдэд хүртээмжтэй хүргэнэ гэж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэсэн нэрнээс хүмүүс их л нууц мэдээллийн тухай ярьж байна хэмээн ойлгодог. Тийм биш. Нууц мэдээлэл нь нууц байна. Зайлшгүй хүртээмжтэй мэдээлэл бас бий. Жишээ нь цаг агаарын болон үер усны мэдээ ч юм уу.

Электрон гарын үсэг ба электрон хэлцэл
b<-Электрон гарын үсэг, электрон хэлцэл. Их шинэ сонин хуулиудтай болох нь дээ? -Электрон гарын үсгийн хуулийн төслийн тухайд нэг асуудлыг эрх зүйн хувьд адилтгаж хуульчилж өгөх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, сэтгүүлчид баримтгүй, алдаа мадагтай өгүүлэл сониндоо бичвэл хариуцлага хүлээдэг. Харин тэр сэтгүүлч мөнөех өгүүллээ интернэтэд тавьбал хэн ч хариуцлага хүлээдэггүй. Дээрх хууль яг иймэрхүү асуудлыг зохицуулахадчиглэсэн. Мэн тухайн хүний энгийн гарын үсэг, электрон гарын үсгийг эрх зүйн хувьд адил байнагэжтусгасан. Цаашидхүмүүс электрон гарын үсгийг их хэрэглэх болно. Банк санхүүгийн салбарт ч нэвтрээд эхэдчихсэн л дээ. -Электрон гарын үсгийг иргэд үзгээр таталган бичсэн энгийн гарын үсэг мэт ойлгож байна. Жаахан тодруулж ярина уу? -Энэ нь томоохон цогц ойлголт юм. Тайлбарлахад нэлээд хэцүү. Гэхдээ хамгийн энгийнээр ярихыг хичээе. Би чамд өөрийн Э-гарын үсгээ үзүүлье.(Тэр шүүгээнээсээ компьютерийн жижигхэн флэш диск гаргаж ирэв. Энэхүү флэш диск дотор түүний Э-гарын үсэг байгаа аж. Д.Б) Э-гарын үсгийг олгодог тусгай эрх бүхий байгууллагууд байна. Энэхүү төхөөрөмжинд тоо, эсвэл үсэг, юу ч байж болно. Өөрөөр хэлбэл, тэр нь миний гарын үсгийг орлоно. Нэг ёсондоо тухайн байгууллагын вэб хуудас болон Э-худалдаа хийхээр интернэт рүү орох миний түлхүүр юм. Үүнтэй холбогдон Э-гарын үсгийн нууцын зэрэглэл, аюулгүй байдал гэх мэт асуудал гарч ирнэ. Нэг жишээ хэлье. Голомт банк эрх бүхий байгууллагаас электрон гарын усэг олгох эрх авч харилцагчдадаа Э-гарын үсэг өгч болно. Хамгийн гол нь тухайн байгууллагын тавьсан шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэглэгчид уг түлхүүрээр интернэт рүү орж банкны гүйлгээ, гуйвуулга, худалдаа, наймаа хийх боломжтой. -Электрон хэлцлийн хуулийн төслийн тухайд? -Өнөөдөр манай иргэд ямар нэг гэрээ хэлцэл хийхдээ өөд өөдөөсөө харж сууж байгаад ярилцаж асуудлаа шийдцэг. Харин хоёр өөр оронд байгаа хүмүүс электрон хэлбэрээр гэрээ хэлцэл хэрхэн байгуулах вэ. Тэд эхлээд электрон гарын үсгээ баталгаажуулна. Эрх бүхий байгууллагуудаас бие биенийхээ гарын үсэг мэн эсэхийг лавлан асуусныхаа дараа хамтарч ажиллах хэлцэл байгуулан гэрээгээ хийнэ. Интернэтийн сүлжээгээр дам-жуулан шүү дээ. Та гэрээ хэлцэл хийхийн тулд Америк руу явах хэрэггүй. Улс дотроо, дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байсан ч Таныг интернэтээр Э-хэлцзл хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн үндсийг бий болгох төслийг боловсруулсан гэсэн үг. Ийм хуультай орон олон бий. Хувийн хэвшил, төрийн байгууллагууд, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх, улмаар эдийн засгийн харилцаа өргөжин тэлэхэд Э-хэлцэл их ач холбогдолтой. -Мэдээлжсэн нийгмийг байгуулахад иргэдээс мэдлэг, чадвар хэр шаардах вэ? -Тодорхой хэмжээний мэдлэг шаардалгүй яахав. Наад зах нь компьютерийн энгийн мэдлэгтэй байх ёстой шүү дээ. Интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллийгхаанаас, хэрхэн авах талаар мэддэг байх нь чухал. Цаашдаа интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал хүчтэй өрнөх байх. -Зарим улс орон иргэддээ хөнгөлөлттэй үнээр компьютер олгох замаар мэдээллийн технологийн салбараа хөгжүүлсэн туршлага байдаг юм билээ. БНСУ-ын Засгийн газар бүх гэр бүлд компьютер өгч, өрх бүр рүү шилэн кабель татах ажлыг хийснээр туе салбарыг өндер түвшинд хөгжүүлж чадсан гэдэг. Манай төр засаг, ийм бодлого явуулж болдоггүй юм болов уу? -Улс орнуудад иргэдээ компьютержүүлснийхээ дараа компьютерийн мэдлэг олгох уу, эсвэл эхлээд мэдлэг олгосныхоо дараа компьютерээр хангах уу гэсэн асуудал тавигддаг. Одоохондоо манай Засгийн газраас иргэдээ компьютержүүлэх тухайд бодоогүй байна. Харин эхний ээлжинд дунд сургуулиудыг компьютержүүлэх нэлээд томоохон зорилт тавин ажиллаж буй. Ерөнхий боловеролын сургууль төгссөн хүүхдүүдийг компьютерийн мэдлэгтэй болгох нь мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Манай орны өнөөгийн нөхцөлийг харвал компьюетр ашиглаад амьдрал ахуйгаа огцом сайжруулаад явах байдал хараахан бүрдээгүй байна. Англи хэлний мэдлэгтэй нь хэд билээ. Манайд 1500-гаад вэб сайт монгол хэлээр бий гэсэн судалгаа байдаг боловч тэр вэб хуудсыг иргэд тэр бүр сайн мэддэггүй. -Мэдээллийн технологийн компаниуд боловсон хүчний асуудалд байнга шүүмжлэлтэй ханддаг. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг, дээр нь шинэхэн төгссөн залуучууд ямар ч мэдлэг, чадваргүй байгаа нь тэднийг бухимдахад хүргэдэг юм билээ? -Миний хувьд ч санал нэг байна. Холбоо мэдээллийн технологийн сургууль дээр Мэргэжлийн сургалтын төв бий. Мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг тус тевд дахин сургаж, мэргэшүүлэх, мэдлэг боловеролыг нь сайжруулах зорилготой байгуулсан сургалтын төв байгаа. Мэдээллийн технологийн сургалтыг сайжруулах, баазыг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн цалинг нэмэх шаардлага өнөөдөр бий. Мэн энэ салбарт ажиллагсдын оюуны үнэлэмж зарим талаар доогуур байдаг юм болов уу гэсэн бодол төрдөг. Ийм учраас чадварлаг мэргэжилтнүүд нь гадагш гарахыг чухалчилдаг болсон нь нууц биш. Улс орон хөгжих тусам тэдний оюуныг үнэлэх үнэлэмж дээшлэх байх. Энэ чиглэлээр ч гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Электрон засгийн газрын төслийг санал болгоно -Дотоодын программистуудыг Засгийн газар тоохгүй байх шиг. Уг нь гадаадынхан манай программистуудыг нэлээд өндрөөр үнэлдэг юм билээ? -Өөрийн орны программ зохиогчдыгмуугэжхэлэхгүй. Бусад улсад программын чиглэлийн олон байгууллага байдаг. Тэдний туршлагыг аваад үзвэл их өвөрмөц. Энэтхэг гэхэд программистуудын менежмент сайтай. Мэргэжилтнүүд нь хийх ажлынхаа цар хүрээг зөв тодорхойлоод цаг хугацаанд нь, нарийн зохион байгуулалттай хийж гүйцэтгэдэг юм байна лээ. Энэтхэгчүүд гадаадын орнуудын ажлыг хийхдээ чанартаи, цаг хугацаанд нь гүйцэтгэдэг гэсэн нэр хүнд олсон байх жишээтэй. Мэдээллийн технологийн үндэсний парк программистуудын менежмент тал дээр ажилладаг, зохион байгуулдаг хэлбэр рүү орвол зүгээр юм болов уу гэж боддог. Дан ганц компани Засгийн газрын томоохон хэмжээний төслийг хийнэ гэхэд багагүй хүндрэл тохиолдцог шиг байгаа юм. Хэдэн сард, ямар хугацаатай гүйцэтгэх зэрэг нь тухайн компаниас шалтгаалан өөр өөр байдаг. Санхүү, эдийн засгийн яамнаас зарласан тендерт гадаадын компаниуд л яллаа гэж дуулддаг. -Дотоодын компаниуд гадныхны их хэмжээний хөрөнгөөр хийсэн төслийг бага мөнгөөр, чанартаи гүйцэтгэх боломж бидэнд байсаар байтал Засгийн газар тэднийг илүүд үздэг хэмээн гомдоллодог. Төр, засаг хувийн хэвшлийн компаниудаа дэмжих ёстой биз дээ? -Засгийн газраас Май энэ ажлыг хий гэж тэдэнд хэлэхгүй шүү дээ. Харин Монголын компаниуд-ынхаа дунд тендер зарлах замаар зохион байгуулж хувийн хэвшлийнхнээ дэмжих талын асуудлыг ярьж байгаа. Хамгийн гол нь төр, засаг ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буйг мэдэхгүй байна. Өнөөдөр хэн, хаана, хэнийг таньж байна гэдгээр асуудал шийдэгдэж байгаа нь ч бас нууц биш. Тэгэхээр дээр миний хэлеэнчилэн тухайн салбарт ямар хэрэгцээ байгааг тодорхойлон хамтарч ажиллах нь чухал. -Мянганы сорилтын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөлд танайх санал бодлоо илэрхийлсэн үү? -Бид санал бодлоо ярилцеан. Гол шаардлага нь төсөл үр дүнтэй байх ёстой, Өнгөрсөн оны эхээр Электрон засгийн газрын төслийг боловеруулж Засгийн гаэраар батлуулсан. Уг төслийн өртөг нь 4,5-5 сая ам.доллар. Засгийн газрын байгууллагуудын хооронд мэдээллийн технологийн сүлжээ байгуулах зорилготой юм. Энэ төслөө Мянганы сорилтын сангийн Зөвлөлийн хороонд санал болгож тавихаар шийдсэн. Цаашдаа энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх бодлого баримтлах болно. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлье. Төр өөрийн зарим үүргийг хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ талд анхаарч ажиллана. -Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын үнэ тариф өндэр байгаа. Бууруулах арга зам бий юу? - Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Засгийн газар төмөр замын шилэн кабелийн зарим хэегийг мэдээллийн технологийн салбарын нийтийн хэрэгцээнд ашиглах шийдвэр гаргасан. Интернэтийн болон түүнд түшиглэсэн үйлчилгээнүүдийн өртөг өндэр байгаа учраас темөр замын сүлжээг мэдээлэл технологийн нэгдсэн сүлжээнд ашиглахаар тэлөвлөөд байна. Одоогоор хөрөнгө мөнгө, техникийн шийдлийн боломжийг судалж байна. Төмөр замын шилэн кабелийг ашигласнаар интернэтийн үйлчилгээний үнийг 50 хүртэлх хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж бодож байгаа. -Та өөрөө мэдээллийн технологийн мэргэжилтэй юу? -Би ОХУ-ын Новосибирск-ийн Техникийн их сургуулийг компьютерийн систем инженер мэргэжлээр дүүргэсэн. Мэн Германы их сүргуулийг мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга зүйчээр төгссөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button