Туг баригч

Бөөренхий бөмбөрцгийн аль ч бөерен дээр байгаа улс, үндэстнийг арьс енгө, яс үндэс, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр эрх тэгш, шударга өрсөл-дөөнөөр хөөр баяр хийдэг спортын хамгийн том цэнгүүн бол олимп. Олимпод оролцо-но, өрселдөнө гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Медаль аваагүй ч хамаагүй, эх орноо, улс үндэстнээ таниулж, мэд-рүүлж байгаа ойлголт. Гэхдээ, мэдээж, медаль авах нь, улмаар олимпийн аваргатай болох нь хамгийн том зорил, байх нь тодорхой.
Бүхэл бүтэн улсаа төлөөлөн оролцож, спортын тухайн төрөлд өрсөлдөж байгаа баг тамирчдаас хамгийн шилдэг нь, амжилт авчирна хэмээн итгэж үлдсэн хөгжөөн дэмжиг-чид чухам түүний төлөө дээлийнх нь захыг нутагтаа мушгин найдаж хүлээн суугаа тэр л тамирчин Монголынхоо төрийн далбааг харь нутагт хүндэтгэлтэйгээр өргөж явдаг байж таарна. Маиай монголчууд өвөл, зуны олимпод анхлан оролцсоноос хойш, өөрөөрхэлбэл, баг тамирчдаа оролцуулснаас хойш яг дөчин жилийн нүүр үзэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог жаягтай спортын их цэнгүүнд мэдээж хэрэг, жижигхэн Монголоо төлөөлж, олон тамирчин Төрийнхөө далбааг барьж жагссан байгаа. Тэднийг зүгээр л Туг баригч гээд нэрлэчихье.
Хэнд ч анзаарагдамгүй атлаа хамгийн хүндэтгэлтэй, магадгүй, зөвхөн түүгээр нь улс орныг нь таньж болох чухал энэ алба-ны эзний тухай танд мэдэапэхээс өмнө бас нэг баримтыг сөхмөөр санагдана. Засгийн газраас албан ёсоор Монголд зочлох жилийг зарлаад бараг хоёр жилийн нүүр үзэж байна. Анхлан зарласан жил нь Азийн ханиад гэгч алдарт Sars гараад талаар болсон. Хоёр дахь нь энэ жил. Энэ зун Монголыг зорьж ирсэн олон олон жуулчдаас нэг нь, зөвхөн Монголыг зорих болсон шалтгаанаа Өвөл, зуны олимпийн нээлтэн дээр улс гүрэн бүр өөрийн орны тугийг барьж жагсдаг. Оролцож байгаа тамирчид их л ядарсэн шинжтэй, тугаа хоёр гараараа чангаас чанга атгаж явдаг бол танай улсыг төлөөлсен та-мирчин өөрийн орны далбаа-гаа зөвхөн ганц гараараа барьж огт ядарч, түүртсэн шинжгүй алхаж байгааг удаа дараа хараад л Монголд очиж үзэх хүсэл төрсөн хэмээн тодорхойлжээ. Бахархмаар байгаа биз. Чухамдаа хэн нь ч тодорхойгүй тэр зуугуул эрийн хэлсэн үг туг баригчийн тухай бичих санааг надад төрүүлсэн. Үнэндээ бид ч
өөрсдөө хэн хэн ямар олимпод улсынхаа нэрийн хуудас болж төрийнхөө далбааг барьж, тамирчдынхаа өмнө жагссаныг мэддэггүй шүү дээ.
Ингээд анх оролцож, өрсөлдөж эхэлсний 40 дэх жилтэйгээ золгож байгаа өвөл, зуны олимпод хэн хэн Монголоо төлөөлж туг баригч хийснийг уншигч танд сонир-хуулья.
Манайхан хамгийн анх 1964 оны олимпод оролц-соныг уншигчид маань сайн санаж байгаа байх. Тэгэхдээ өвлийн олимпоор эхэлсэн юм шүү.
Өвлийн IX олимпийн наа-дам Австриин Инсбрук хотод 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-нд болж 36 орны 1111 тамирчин найман спортын 36 төрөлд 108 бащ медалийн төлөө өрсөлд-жээ. Монголоос анх удаа арван тамирчин гүйлтийн цана, тэшүүр, биатлоны төрлөөр оролцсоноос нээлтэд төрийнхөө далбааг тэшүүр-чин Л.Цэнд барьж жагссан түүхтэй. Түүнээс хойш Франц улсын Гренобль хотод болсон 1968 оны өвлийн олимп, Японы Саппород болсон 1972 оны олимпод бүгдэд нь тэшүүрчин Л.Цэнд туг баригч-аар ажиллажээ. Харин 1976 онд болсон өвлийн олимпод / тэр нь дахиад Инсбрукт болсон/ манайхан явна явахгүй хэмээж байгаад хэл ам татал-сан туе олимпод очоогүй аж. Тэгээд 1980 оны өвлийн олимпийн ХШнаадам АНУ-ынЛейк Плейсидэд болоход гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр гурван тамирчин оролцож, төрийнхөө далбааг Л.Дорж барьж жагсчээ. Югослав улсын Сараево хотод болсон удаахь олимпод ч мэн Л.Дорж тугч хийсэн байна.
Харин Канад улсын Калгарид болсон өвлийн XҮ олимпийн наадамд анх удаа эмэгтэй тамирчин Монголоо төлөөлж туг барьсан. Тэр нь улсынхаа аваргыг хамгийн олон удаа хамгаалсан буюу 28 удаагийн аварга тамирчин ОУХМ цаначин Д.Энхээ юм. Энэ олимпод манайхан гүйлтийн цанын төрлөөр гуравхан тамирчин оролцуулсан билээ. Дараачийнх нь олимп буюу Францын Альбервилльд болсон өвлийн XҮI наадамд гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Төрийнхөө далбааг тэшүүрчин Н.Ганболд залжээ. Удаахь 1994 оны олимпод Норвегийн Лилле-хаммерт 67 орны 1737 тамирчин олимпийн 10 спортын 61 төрөлд 198 цогц медалийн төлөө өрсөлдөхөд Монголд цоо шинээр дэлгэрч байсан шорт трейкийн тамирчин Б.Бат-Оргил туг баригчаар тодорсон.
Япон улсын Нагано хотод зохиогдсон өвлийн олимпод гүйлтийн цана, шорт трейкийн төрлөөр гурван тамирчин Монголыг төлөөлж оролцоход цаначин Д.Очирсүх төрийнхөө далбааг өргөж явсан бол, АНУ-ын Солт Лейкийн олимп буюу одоогоор өвлийн олимпийн наадмыг отголоод байгаа тоглолтод цаначин Ж.Эрдэнэтүлхүүрт энэ эрхэм үүрэг ногдсон юм. Дараачийн өвлийн олимпод чухам хэн туг баригч хийх нь хоёр жилийн дараа л тодрох байх даа. Тэгэхдээ дүн өвлөөр.
Зуны ХХҮШ олимпийн наадам ердөө 21 хоногийн дараа олимпийн эх орон Грект, алдарт олимпийн уулнаа эхлэх гэж байна. Энэ удаа өөрийн хүч чадлаар өрсөлдөх эрхээ олж авсан Монголын баг тамирчдын төлөөлөл болж, чөлөөт бөхийн тамирчин, хамгийн хүнд жинд өрсөлдөх ОУХМ Г.Өсөхбаяр Афинд төрийнхөө далбааг ганц гараараа өргөж явах үүргийг хүлээсэн байгаа. Тэгвэл, түүнээс өмнө ийм хүндтэй агаад хариуцлагатай үүргийг зуны олимпод хэн хэн хашиж байв аа?
Тэртээ 1964 оны зуны олимп Японы Токио хотноо аравдугаар сарын 10-24 -нд зохиогдоход хөнгөн атле-тикийн дасгалжуулагч Ч.Найдан анхлан төрийнхөө далбааг барьж жагссан байна. Түүнээс хойш эл үүрэгт ажил тамирчдад шилжсэн ба Мек-сик улсын Мехикод болсон 1968 оны олимпод, яагаад нөгөө манайхнаас дөрвөн төрөлд 16 тамирчин оролцож, чөлөөт бөхөөр дөрвөн медаль, тэр тусмаа олимпийн анхны мөнгөн медалийг авчирдаг жил Монголынхоо төрийн далбааг чөлөөт бөхийн тамирчин эдүгээгийн дархан аварга Ж.Баянмөнх залж явсан түүхтэй. Түүний дараачийнхийг мэн л чөлөөт бөхийн тамирчин гүйцэтгэ-сэн. Тэр бол Б.Жамсран бө-гөөд ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон зуны олимпийн XX наадам шүү дээ.
Канад улсын Монреальд зохиогдсон 1976 олимпод туг баригчийн байр суурь их өөрчлөгдсөн гэхийн учир нь, төрийнхөө далбааг мандуулагч маань өөрөө тухайн олимпоосоо мөнгөн медаль хүртсэн явдал юм. Тэр бол чөлөөт бөхийн тамирчин З.Ойдов байсан ба 62 кг-ын жинд олимпийн мөнгөн медалийг хүртсэн билээ. Хойд хөршид болсон 1380 оны олимп буюу нөгөө Миша бамбаруушийн нулимс дуслуулан гараараа далла-хыг харж олон хүний сэтгэл сэмэрсэн зуны өдрүүдийн нэгэнд З.Ойдовын төрсен дүү мен л чөлөөт бөхийн тамирчин З.Дүвчин тэр хариуцла-гатай албыг хашсан юм. Тэр олимпоос манайхан хоёр мөнгө, мөн тооны хүрэл медальтай ирж хөөр баяр болж байсаан.
Энд нэг зүйлийг дурь-далгүй өнгөрч боломгүй са-нагдана. Өнөө цаг шиг дэлхий даяараа глобальчлал гэж ярих нь бүү хап, бараг сүүд-рээсээ хүртэл жийрхдэг байсан үед социализм, капита-лизмаараа талцчихаад нөгөө спорт нь хүртэл учраа олох-гүй мунгинаж байсан түүх бий. Түүний гэрч болж 1980 оны Москвагийн олимпод капиталист гэгддэг зарим орон тамирчдаа ирүүлээгүи бөгөөд хариуд нь 1984 оны олимпод /АНУ сайн санааны тоглолт гэж зохиосон/ манайхан очоогүй өнгөрсөн юм.
Улс төржсөн энэ үйл явдлын дараа цагийн салхи наашаа үлзэж эхлэх үед болсон 1988 оны Сөүлийн олимп болон 1992 оны Барсе-лоны олимпод хоёуланд нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийнхөө далбааг өргөж, тамирчдаа манлайлж явсан. Гэхдээ мэдээж хэрэг, үндэс-ний бөхийн дархан аварга гэдэг утгаараа буе, олимпод зодоглох жүдо бөхийн тамирчин гэдгээрээ тэр шүү дээ. Гавьяат тамирчинг туг ба-ригчаар олимп дараалан тодорсоны дараа Туг бари-хаар би олимпоос медаль авдаггүй юм гэж ярьсан гэх явган яриа дэгдсэн. Үнэхээр ч тэгж хэлсэн үү, бусдын бодол байсан уу, бүү мэд. Юутай ч, олимпийн 100 жилийн ой тохиосон Атлантын алтан олимпод улсынхаа далбааг чөлөөт бөхийн тамирчин Д.Сумъяабазар өргөж явсан юм даг.
Эцэст нь хэлэхэд, одоогоор отголоод байгаа Сиднейн 2000 оны олимпод дахиад л Б.Бат-Эрдэнэ аварга туг баригчаар томилогдсон билээ.