Есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ

Манай оронд энэ заалтыг замын хөдөлгөөний дүрэмд оруулаагүй байсан нь үүрэн телефон гар ч хөгжөөгүй байсантай холбоотой. Дэлхийн бүх оронд хөдөлгөөнд орохдоо гараа барьж жолоодлогын явцад саад учруулах энэхүү зүйлийг хориглоод байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад жолоо барьж явах үедээ утсаар ярихыг анхны үүрэн телефон хөгжиж эхэлсэн үеэс хууль гаргаад үүнийгээ чандлан мөрддөг болжээ. Гонконг, Тайланд зэрэг өндөр хөгжилтэй оронд энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр гар утсаар ярьж явах үедээ осол гаргасан тохиолдол 46 хувиар буурсан гэсэн эрдэмтдийн судалгаа гарсан байна.
-Жолоочид хориглох зүйлийн заалтын г-д гарны оролцох телефон утсыг тээврийн хэрэгсэл хөдөлгөөний үед нь ашиглахыг хориглоно гэсэн заалт оруулсан. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ийм л заалт. Есдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол улсад үүрэн телефон утсаа гараар барьж хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт хориглож байна гэсэн үг.
Манай орны хувьд утсаар ярьж байхдаа осол гаргасан тохиолдол цөөнгүй байдаг. Yүнийг хянах боломж байдаггүй. Хэрэг бүрдэлт, мөрдөн байцаалтын явцад тогтоодог гэнэ. Шинээр мөрдөгдөж байгаа энэхүү заалтыг зөрчиж утсаар ярьж байхдаа замын хөдөлгөөнд оролцвол 1000-10000 төгрөгөөр торгох буюу зургаан сараас хоёр жилийн хугацаагаар жолоо барих эрхээ хасуулах гэнэ. Мөн энэ тохиолдолд осол гаргасан бол тухайн хэргийн хүнд, хөнгөнөөс шалтгаалан эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх гэнэ. Гэхдээ энэ нь хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар огт ярихгүй гэсэн үг биш, тусгай чихэвч машинд суурилуулан, утасны суурь зэргийг жолооч нар машиндаа суурилуулахыг шаардах юм байна.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button