Олон жил тэргэнцэртэй байсан монгол хүнийг хөл дээр нь босгов

БНСУ-ын иргэн Ли Чу Сонг бизнес эрхэлдэг байжээ. Тэрээр саа өвчин тусаж олон жил шаналсны эцэст өөрийн итгэлийн үрээр ийнхүү өвчнөөсөө салсан байна. Тиймээс бусад хүнд итгэл өгч ямар нэгэн өвчнөөсөө салж болно гэдгээ ойлгуулахын тулд дэлхийн олон орноор аялж өвчин зовлонд шаналсан хүмүүст туслахыг зорьжээ.
Ноён Ли Чу Сонг өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд авралын цуглаан зохион байгуулсан бөгөөд өвчинд нэрвэгдсэн олон хүнд сэтгэлийн дэм өгсөн байна. Түүний зохион байгуулсан цуглааны үеэр хүнд өвчинд нэрвэгдсэн олон хүн хөл дээрээ боссон бөгөөд олон жил тэргэнцэртэй явсан хүн суугаа байдлаасаа салсан байна. Түүнчлэн дүлий хүүхдийг сонсголтой болгожээ.
-Монголчууд сэтгэл санаа, өвчин зовлонгоосоо салаасай гэж би хүсч байна. Тийм ч учраас би Монголд хүрэлцэн ирсэн. Энд цугласан олон хүн надад итгэж өөрийг нь олон жил зовоосон өвчин зовлонгоосоо салгаж өгөхийг хүсч байгаа. Гэхдээ тэр хүнд итгэл байгаа бол өөрийн санасан хүсэлдээ хүрэх боломжтой юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button