Сапу бүтээгдэхүүндээ маш нууц тэмдэгтүүдийг ашиглажээ

Сапу компани монголчуудын хэрэглээг дэлхийн түвшинд хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологи, лаборатори, тоног төхөөрөмжийг суурилуулсан үйлдвэрээ ашиглалтад оруулснаар багагүй хугацаа өнгөрч байна. Тэд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Олон улс хооронд хүлээн зөвшөөрөгдсөн Сапу чанарын тэмдгийг бусдаас ялгахын тулд долларын зэрэгтэй маш нууц тэмдэгтүүдийг ашиглажээ.
Сапу бүтээгдэхүүний чанарын тэмдгийг нарны гэрэлд урвуулан харвал өөр өөр өнгөөр гэрэлтдэг бөгөөд дууриалгаж хийсэн бусад бүтээгдэхүүнээс ялгахын тулд лацтай будган дээрээ энэхүү чанарын тэмдгийг давхар хаддаг байна.
-Манай Сапу бүтээгдэхүүн дэлхийн стандартад хүрсэн бүтээгдэхүүнээ чанараа хамгаалах гэж өнгөгүй углаашин дээр чанарын тууз нааж өгсөн байгаа. Энэ чанарын тууз нь Америкийн доллар шиг маш өндөр нууцлалтай солигддог. Хэрэглэгч та бүхэн манай чанарын туузыг шалгахдаа А титэмтэй үсэг нь солигдоод өнгө нь хувирдаг ногоон буюу шар өнгөтэй байгаа. Маш дээд зэргийн нууцлалтай, чанарын тэмдгээ углаашин дээрээ нааж өгсөн, өдрийнхөө он, сартай тавигдсан байгаа.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button