Сонгууль-Ардчилал-Ард түмэн-Сонголт

Монголыг нураая гэвэл сонгуулиар тоглоход болно. Монголоо гэсэн улс төрийн бүх хүчин ард түмний сонголтын дор нэгдэх ёстой. Ард түмэн тэг гэж тэдэнд итгэл, эрх ямбыг өгсөн. Эргүүлж авч болдог гэдгийг ч ард түмэн мэдэж байгаа. Гэтэл ард түмний итгэл, аз буянд залбирахын оронд та нар буруу сонголт хийсэн, их луйврын өдөр боллоо, та нар хэнийг сонгочихвоо, миний суудал цөөн, чиний суудал олон ийм байх ёсгуй, сонгуулийн үр дүнг манай нам хүлээн зөвшөөрч чадахгүй гэх ухааны юм ярьж байгаа нь хэдийгээр сонгуулийн байгууллага үнэнхүү хариуцлагатай ажиллаж, ард түмний сонголтыг өөрчлөх хүртэл будлиантуулсан нь өнгөн талаас харахад намчирхсан, улс төрийн аль нэг хүчинд үйлчилсэн дүр төрх харагдаж байгаа бөгөөд өнөөгийн монголын нөхцөлд түүнийг нь уучилж болох үзэгдэл юм. Харин үүний цаана ард түмний сонголтыг өөрчилж болдог гэсэн жишиг тогтоох үндсийг тавьж байгаагаараа хэзээ ч уучилж үл болох үйл явц мэн. Ардчилалд хэл тавиад арваадхан жил болж байгаа, улс төрийн соёл, ёс суртахууны цагаан толгойтой дөнгөж өнгөц танилцсан улстөрчтэй улс орны хувьд ард түмний сонголтоор оролдоод заншчихвал ардчилал баяртай болох төдийгүй, улс үн-дэсний том эмгэнэл болно. Үүнийг эрх баригчид илүү сайн бодох ёстой. Засгийн эрхээс илүү үнэтэй зүйлийг алдаж, эрх барих эрх хэнд ч байхгүй. Түүхийн өмнө нэр бүтэн үлдэхэд их ухаан, тэвчээр хэрэгтэй ч илүү юм үзэж нүд тайлсан нь түүний үнэ цэнийг урьдчилж харах ёстой бус уу. Ийм учраас ардчилал, ардчилсан сонгуулийн цааш-дын хувь заяа зөвхөн МАХН-ын гарт байна гэж хэлж болохоор байна.

Ардчилсан сонгууль ба монголчууд
Ардчилсан сонгууль нь ард түмэн төрийн эрхийг барихад өөрийн элч төлөөлөгчийг илгээж, хэн нэгний дархан эрх, ноёрхол тогтох бололцоог зайлуулж, сонгол-тоо хэнээс ч үл хамааран хийж, ноёрхол ч бай, засаглал ч бай ард түмний сонголтоор тодорхой хугацаанд эрх барьж, ээлжит сонгуулиар ажлаа үнэлүүлж, нэг бол эрхээ хадгалж эсвэл өөр улс төрийн хүчинд шилжүүлж байдгаараа улс төрийн үнэт зүйлсүүдийн дээд оргил бол-сон хүний эрх, эрх чөлөө хамгаалагдах, засгийн бүх эрх ард түмний гарт байх ёстой гэсэн улс төрийн тунхаглалын утга орших нөхцөл бүрэлдэж байдаг юм.
Хөгжлийн ийм зам, сонголт руу монголчууд 14 жилийн өмнөөс хэл тавьсан. Түүнээс
өмнөх далаад жилд нэг нам, нэг хүний төлөө дайчилгааны сонгууль өгч иреэн. Энэ сонгууль ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болж байгаагүй, Харин МАХН-ын удирдлагын хүсэл зориг байсан юм. Тэр үеийн сонгогдогчид нэр төртэй, төлөв төвшин хүмүүс байсан нь бас үнэн юм. Тиим хүмүүсийг олж байсан нь коммунист ёс суртахууны гавьяа байв.
Ардчилсан сонгуулийн ололтыг алдахгүй байхын үнэ цэнэ юугаар ч хэмжишгүй юм. Саяын болж өнгөрсөн сонгуулийн үйл явцаас харахад энэ ололтыг монголчууд алдаж магадгүй байдалд байгааг судлаачид төдийгүй, хэн хүн-гүй олж харлаа. Социализмын дараахь орнуудад тогтеон ардчилал цасан бөмбөлөг мэт эмзэг, хэврэг байгаа тухай АНУ-ын эрдэмтэн Хантигтоны хэлсэн үг батлагдлаа. Үнэхээр харамсмаар байна. Ийм хар харанга хажууд ил тод дуугарч байхад Монголоо боддог хүн бүхэн нэгийг бодох цаг болсон мэт санаг-дана.
Ард түмэн төрийн эрхээ хэнээр ч заалгалгүй барьж байгаа аугаа их торгон агшин тохиосон 2004 оны зургаду-гаар сарын 27-ны өдрийг Их луйврын өдөр гэж Монголын төр, засгийн шууд мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгелээр ил тод зарлалаа. Зүй нь энэ өдөр монголын ардчиллын хөгжлийн нэг алхмыг харуулсан түүхт өдрөөр түүхэнд үлдэх учиртай. Энэ өдрийн сонгуулийг гадаадын судлаачид, ажиглагчид ардчиллын ялалтын өдөр боллоо. Монголд ардчилал байгаа юм байна гэж дүгнэжбайлаа. Гэтэл нэг намын ноёрхлыг тогтоохыг хүссэн, түүнийг тал бүрээр хөөрөгдсөн, түүнд автсан улс төрийн бүлэглэл монголын ардчиллын хөгж-лийг олж харж, түүнийг хамгаалж хөгжүүлэхийн оронд их луйврын өдөр, бид хэнийг сонгочихвоо гэх мэтээр өөрсдөөсөө түрүүлж ардчиллын үнэ цэнийг ойлгосон ард түмний сонголтыг буруушааж байгаа нь даанч харамсмаар байна. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж профессор Г.Совд гуайн хэлсэн шиг, ард түмний сонголтоос өөр сонголт гэж байх учиргүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди гуай хэлеэнчлэн ард түмний сонголтыг хэн ч буруутгах эрхгүй, түүний дээр юу ч байх ёсгүй билээ.
Миний үзэж буйгаар энэ удаагийн сонголт- Монгол Улс парламентын эрх мэдэл бү-хий улс гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг сонгодог утгаар нь хэрэгжүүлэхэд анх удаа түүхэн боломж олгосон сонголт болохын хувьд монголын ардчиллын түүхэнд тэмдэг-лэгдэх учиртай гэж бодож байна. Аль нэг тал руугаа хэт ханаран байсан ардчиллын балчир үе цагийн аясад ули-ран үлдэж байгаа нь том дэвшил юм. Үүнийг улс төрийн намууд олж харахыг хүсэхгүй буюу олж харахгүй байгаа нь үндэсний эрх ашгийг ойлгохгүй байгаатай агаар нэг юм. Тэгвэл монголын ард түмэн үүнийг олж харжээ. Монголын ард түмний мэргэн ухаанд биширч амьдарцгаая.

Ард түмний сонголт ба МАХН
МАХН өмнөх сонгуулиар 70 суудал авч байсан нь онолын хувьд парламентын эрх мэдэл бүхий улс орны тухайд огт ашиггүй, гаж гэж хэлж болохоор үзэгдэл байсан хэдий ч ард түмний сонголтыг хүндэтгээд хэн ч, юу ч дурсаагүй өнгөрсөн түүхийг МАХН хамгийн ахмад, турш-лагатай улс төрийн хүчний хувьд бодох ёстой байсан юм. Ардчиллын балчир үеийн түүх богино хугацаанд улиран өнгөрч байгаа нь монголын нийгэм асар хурдацтай өөрч-лөгдөж, ардчилал хэдийгээр хэврэг байгаа хэдий ч үндэс суурь нь ургасаар байгаа-гийн тод жишээ гэж үзэх учиртай юм.
Монголын үндэсний телевизийн дэлгэцнээ Бид хэнийг сонгочихвоо гэсэн бичгийг байн байн гаргаж, Эх орон-Ардчилал эвслийг хамгийн муу муухайгаар дуудаж байгаа нь монголын нийт сонгогчдын тал хувийн сонголт руу шууд халдаж байгаа хэрэг мөн. Ийм болчимгүй үйлдэл нь МАХН-ын нэр хүнд цааш-дын улс төрийн ашиг сонирхолд яавч нийцэхгүй гэдгийг одоогийн эрх баригчид огт бодохгүй байгаа нь гайхалтай. Би энэ намын гишүүний хувьд, намын төв байгууллагад нь ажиллаж байсан хүний хувьд, энэ намд гомдож яваа-гүй хүний хувьд аль нэг талд үйлчлэх зорилгогүй хүний хувьд зөвхөн онол, хууль зүйн үүднээс ажиглан харахад МАХН-д хариуцлагатай улс төр, алсыг харсан ухаа-лаг бодлого, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн улс төрийн үнэт зүйлд үнэнч байх байр суурь дутаж байгаа нь илт ажиглагдаж байна. Үүнийг ажиглан анзаарсан эрдэмтэд, улстөрчид МАХН-д олноороо байгаа хэдий ч үүнийг зориглон хэлэх, засаж залруулахын төлөө алхам хийх зориг зүрх байхгүй болсон нь энэ намын эмгэнэл юм. Бид социализмын үед ч шударга шүүмжлэлийг намын дотор өрнүүлж байсныг мартаагүй байгаа. Аливаа намд гишүүн байхын утга нь алдаа оноог нь сохроор дагахын нэр биш. Алдсаныг болон алдахгүй байхыг нь хэлдэг хүн аялдан дагалдагчдаас илүү хэрэгтэй. Намыг хамгаална гэдэг нь алдааг нь хаацайлахын нэр биш. Алдааг нь хаа-цайлж байгаа нь хэрэг дээрээ уналт уруудалт руу нь түлхэж байгаа хэрэг соёлтой хорлолт мөн.
Аливаа улс төрийн нам засгийн эрхийн төлөө тэмцдэг нь түүний оршихуйтой шууд , холбоотой учраас ингэх нь зүйн хэрэг боловч ард түмний сонголтыг буруутгах замаар тэмцэх нь даанч болчимгүй хэрэг. Харин сонгуулийг зөв зохион байгуулж чадаагүй Сонгуулийн ерөнхий хороотой жинхэнэ ёсоор хариуцлага тооцож ажилласан бол МАХН-ын имижид тохирсон үйлдэл болох байсан. Гэтэл өнөөдөр сонгуулийн төв орон нутагт ажилласан тойрог, хэсгийн нэг ч ажилтанд зэм хариуцлага хүлээлгэсэнгүй, энэ талаар бараг дуугарсангүй байгаад хамаг нууц оршиж байгааг ард түмэн ажиглан харж, хэн хэн бэ гэдгийг харж байгааг мартах ёсгүй.

Ардчилал ба Эх орон-Ардчилалэвсэл
Монголд өөрчлөн байгуу-лалтын салхи нэлээд нэвтэрсэн 80-аад оны сүүлчээр төрийн ордны А танхимд МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх агсан намын Төв Хорооны ажилтнуудтай уулзаж, одоо яах вэ, ямар байр суурь баримтлах вэ гэдэг талаар ил тод санал солилцож байсныг миний бие санаж байна. Зарим залуу ажилтан хатуухан байр суурьтай байж тэмцье гэж байсан. Харин ахмад тулхтай ажилтан нар Шинэ үеийнхэн өөрийн үзэл онол, ачаа бараатайгаа ороод ирлээ. Үүнийг эсэргүүцэх, үл ойшоох явдал гаргаж болохгүй, Энэ бол эргэлт буцалтгүй үзэгдэл гэж хэлж байсныг санаж байна. Үнэндээ шинэ үе, шинэ үзэл санаа орж ирсэн нь маргаангүй үнэн юм. Монголын ардчилалд тэдний оруулсан хувь нэмэр асар их гэдгийг монголчууд төдийгуй дэлхий дахинаа сайн мэдэх билээ. Тэд бага балчир байгаа учраас алдсан оносон зүйл бас бий. Засгийн эрх барьж байх үедээ одоо бидний гарт бүх юм ороод ирлээ гэж андуурч дураар дургих, эв түнжингээ алдах, ардчилалд оруулсан хувь нэмэр гэдгээр төрийн албан хаагчдын чадавхийг сулруулах зэрэгт алдаа гаргасан нь бас үнэн. Бүхэлд нь хэлбэл монголын ардчилалд хувь ч оруулсан, бас балаг ч тарьсан. Гэвч аугаа их үйл хэрэг алдаа онооноос ангид байсан түүх бас байхгүй. Энэ хувьд нь тэднийг уучлан дэмжих үндэслэл бий. Алдаагаа засах гэж их эвсэл байгуулж сон-гуульд орж ирснийг ард түмэн ойлгож дэмжлээ. Тэгэхлээр, тэд-дээрэмчид, луйварчид биш, монголын ирээдүйн
хөгжлийн буухиачид мэн. Эвсэл энэ удаагийн сонгуульд элдэв хор найруулсан бол тиим хороо хэрэглэх бололцоо олгосон тэр хүмүүс буруутай. Ардчилсан иргэний нийгмийн ашиг сонирхлын төлөөх тэмцэлд нийтлэг эрх ашиг хөндөгддөг учраас төр, хууль оршдог. Хуульд заагаагүй бол гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн Ромын Дигестийн заалт нь гэм бурууг үгүйсгэсэн хэрэг биш, харин хуулинд заагаагүй үндэслэлээр хүнийг шийтгэх ёсгүй гэснийг харуулсан шиг хуу-лиа биелүүлж чадаагүй хүмүүсийн гэм бурууг бусдад тохох нь буруу юм. Тиймээс тэднийг буруутгах нь дам агуулгатай байх учиртай. Өнөөдрийн буруутгал тэднийг ч бус, сонгууль зохион байгуулж чадаагүй байгууллага хүмүүсийг ч биш, харин ард түмний сонголтыг буруутгаж байгаа нь хууль буе төдийгүй, зүй буе үзэгдэл.
Эвсэл сонгуульд бор зүрхээрээ оролцеон гэж миний хувьд үздэг. Ард түмэн тэднийг илүү дэмжиж байгаа нь харагдлаа. Ард түмний мэргэн сонголтод үнэнч байж, нялхсын өвчнөөр бага өвчилж, бага алдаж, их зүйл хийх том хариуцлагыг эв түнжинтэй хэрэгжүүлэхийг ирэх цагийн аяс хүлээж байна. Цаг эргэдгийг 2000 он харуулсныг бүү мартагтун.

Энэ сонгууль бидэнд юу сургав
Энэ удаагийн сонгууль нэг талаас дуулиантай, нөгөө талаас цаашид хууль тогтоомжоо боловсронгуй болгохоос эхлэн олон зүйлийг анхааралдаа авах шаардлагатайг мэдрүүлж, олон хатуу сургамж өгөв. Үүний заримаас дурдвал
1. Ард түмний сонголтыг хэн нэг этгээд өөртөө ашигтайгаар өөрчилж болох бололцоо бодитой байгаа учраас тэр бололцоог олгож байгаа бүх нүх сүвийг уудлан ил-рүүлж, бөглөж таглаж болохыг бүгдийг битүүлж, лацдаж ломбодохыг найдвартай ил тод хийж, щударга хөндлөнгийн манаачаар сахиулж, ард түмэн тэднийг давхар хянаж байх ёстой юм байна. Цэргийг мянган жил тэжээж нэг өдөр хэрэглэдэг гэдэг шиг дөрвөн жил тэжээж цөөхөн удаа хүчийг нь ашигладаг Сонгуулийн ерөнхий хороог онцгой анхаарах ёстой юм байна.
2.Үндсэн хуулиа зөв ойлгох талаар бүх нийтийн сургалт зохион байгуулах ёстой юм байна. Үүнийг дээрээсээ эхэлбэл зүгээр байх.
3. Хуульчид нийтдээ онолын боловсролоо дээшлүүлэх шаардлага харагдлаа. Хамгийн наад зах нь Үндсэн хуулийг ямар субъект тайлбарладаг дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг улс төрийн амбицаас гадуур шинж-лэх ухаанчаар ойлгох, эрх зүйн эх сурвалжийн талаар орчин үеийн хууль зүйн шинж-лэх ухааны ололтоос суралцахгүй бол хууль хэрэглэж чадахгүйд хүрч, улмаар төрийн хямралд хүрэх нь. Ялангуяа Үндсэн хууль, органик хуулийн уялдаа холбоог онолын үүднээс зөв ойлгохгүй байгаагаас төрийн зохио-мол хямралыг өөрсдөө бий болгож байна.
4.Хөгжингүй орнуудын хууль, шүүхийн практикт тогтоосон болон жишиг эрх зүйн бололцоо шавхагдах мөчид онолын тайлбарыг баримталдаг тогтсон ёс бий. Үүнийг бид ашиглахгүй юм бол боловсронгуй бу хуулийн хийдлийг ашиглаж улс төр хийгээд байх бололцоо байсаар байна. Тухайлбал, өнөөдөр Монголд хэдэн парламент байна гэж нэг нь асууж зарим нь хариулж байгаа нь үүний тод илрэл мэн. Хэдэн парламент байхыг сонирхох нь чухал биш. Энэ бол тов тодорхой асуудал. Харин ийм
тохиолдолд хэрэг дээрээ эрхээ шилжүүлеэн парламент хууль зүйн формаль ёслолоос өмнө ямар эрхтэй байдаг тухай онолын дүгнэл-тийг логик утгаар нь хөөж ойлгох ёстой. Дэлхийн улс орнуудын Үндсэн хуулинд бүрэн эрхийн хугацаа нь хэвийсэн парламент тодорхой заасан хугацаанд зарим бүрэн эрх нь хязгаарлагдаж байдаг нь хэрэг дээрээ эрх нь шилжих, формаль ёслол болоогүйн аль талд хэл тави-хын онолын үндсийг ойлгох түлхүүр мэн. Ер нь орчин үеийн эрх зүйн онолд формаль эх сурвалжаас илүү түүнийг нөхцөлдүүлеэн агуулгын эх сурвалжид илүү анхаарах болсон нь ч үүнтэй холбоотой.
5. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах талаар онцгой анхаарах шаардлага хичнээн их бай-гааг бас дахин харууллаа. Шүүх улс төрд үйлчилдэггүй байх бүхий л бололцоог хангахын төлөө үе үеийн парламент, улс төрийн хүчнүүд тодорхой хувь нэмэр оруулах нь тэдний маргаашийн эрх ашиг төдийгүй өнөөдрийн нь эрх ашиг болсон байна. Шүүх өнөөдөр танд ашиггүй шийдвэр гаргасан ч маргааш таныг хамгаалдаг байх нь өөртөө үйлчилдэг шүүхтэй байснаас хавьгүй илүү юм шүү. Шүүхийн гадуур ямар ч маргаан шийдэгдэхгүй гэдэг нь Монголд өнөөдөр хүндхэн байгаа боловч маргааш бодитой байх илт үнэн болжээ.
Энэ мэт олон асуудал байгааг эртхэн илрүүлж өг-сөнд энэ удаагийн сонгуулийн дуулиан ч, бас ач холбогдол нь ч орших буй заа. Харин үүнээс сургамж авч алс хэтийн замаа зөв засах нь хэн ялахаас үл хамэарсан чухал асуудал болсныг дараагийн эрх баригчид ултай тунгаах ёстой. Үе үеийн эрх баригчид шинжлэх ухаанаас хөндийхөн явж ирсэн нь олон алдаа дутаглын нь үндэс болсныг санахад илүүдэхгүй. Засгийн газрын удирдлага-хууль биелүүлэх хэрэгсэл гэдгийг эсрэгээр ойлгож, хэрэгжүүлж ирсэн практикииг эн тэргүүнд засахаас монголын төрийн хөгжлийн цаашдын олон асуудал хамаарахыг шинэ Засгийн газар анхааралдаа аваасай.

Философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, проф. Н.Лүндэндорж

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button